Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2511-16
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Программ хангамж, хэрэглээний программ зохиогч шинжээч
Мэдээллийн системийн шинжээч
Системийн зөвлөх
Код
2511-16
Нэр
Системийн зөвлөх
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2025-04-02 15:51:07
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Systems Consultant
Тодорхойлолт
Системийн зөвлөхүүд одоо байгаа мэдээллийн технологийн хэрэгсэл, системийг хэрхэн оновчтой ашиглах талаар зөвлөгөө өгч, бизнесийн төсөл, технологийн шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргаж, төслийн тодорхойлолтыг боловсруулна. Мэдээллийн технологийн инновацийг ашиглан бизнесийн үнэ цэнийн дээшлүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны шийдлийг үнэлэх, сонгоход оролцоно.
Чиг үүрэг
Бизнесийн шаардлагыг боловсруулж, баримтжуулахын тулд хэрэглэгчидтэй хамтран ажиллах;
Бизнесийн үйл явц, журам, ажлын практикийг тодорхойлох, судлах, дүн шинжилгээ хийх;
Үр ашиггүй байдлыг тодорхойло, үнэлэх, бизнесийн оновчтой туршлага, системийн үйл ажиллагаа, төлөвийг санал болгох;
Төслийн төлөвлөгөөг боловсруулах, төслийн өртөг, нөөц, менежментэд төслийн менежментийн арга зүй, зарчим, арга техникийг ашиглах;
Системийн туршилтын төлөвлөгөөг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх зэрэг функциональ шийдлүүдийг ашиглах;
Хэрэглэгчийн болон сургалтын баримт бичгийг бүрдүүлэх, сургалт явуулах;
Систем хөгжүүлэгчдийн ашиглах функциональ үзүүлэлтүүдийг боловсруулах;
Системийн программ хангамжийг боловсруулах, боловсруулахад зориулсан системийн тодорхой үзүүлэлтүүдийг бий болгохын тулд өгөгдөл, процессын загварчлалын техникийг ашиглах;
Системийн төслийн шийдвэр гаргах үйл явцад заавар, туслалцаа үзүүлэх, лавлагаа, мэдээллийн төв эх сурвалж болж ажиллах;
Вэб сайт, программ, системийн ажиллагааг сайжруулахын тулд хэрэглэгчид болон программистуудтай зөвлөлдөх.
Мэдлэг
Мэдээллийн технологийн борлуулалтын арга зүй
Мэдээллийн технологийн системийг нэгтгэл
Мэдээллийн технологийн бүтээгдэхүүний хууль эрх зүйн шаардлага
Ур чадвар
ХХМТ-ийн системд дүн шинжилгээ хийх
Програм хангамжийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх
Техникийн шаардлагыг тодорхойлох
Хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох
Технологийн хэрэгцээг тодорхойлох
ХХМТ-ийн төслийг удирдах
Мэдээллийн технологийн системийн өөрчлөлтийг удирдах
Системийн гүйцэтгэлийг хянах
Мэдээллийн технологийн шийдлийн сонголтыг оновчтой болгох
Мэдээллийн технологийн зөвлөгөө өгөх
Мэдээллийн технологийн системийн асуудлыг шийдвэрлэх
Мэдээллийн технологийн албан ёсны үзүүлэлтүүдийг баталгаажуулах
Ажил мэргэжлийн жишээ
Мэдээллийн технологийн зөвлөх
ICT ERP зөвлөх