Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2511-15
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Программ хангамж, хэрэглээний программ зохиогч шинжээч
Мэдээллийн системийн шинжээч
Компьютерийн шинжлэх ухааны ажилтан
Код
2511-15
Нэр
Компьютерийн шинжлэх ухааны ажилтан
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2025-04-02 15:50:41
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Computer scientists
Тодорхойлолт
Компьютерийн шинжлэх ухаанч нь алгоритм, систем, тооцооллын технологийг боловсруулах, шинжлэх, сайжруулахад чиглэсэн мэргэжилтэн юм. Компьютерийн шинжлэх ухааны ажилтан нь мэдээлэл, харилцаа, холбооны талаар илүү их мэдлэг, ойлголт өгөхөд чиглэсэн компьютер, мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийнэ. Судалгааны тайлан, санал бичих, технологийн шинэ арга барилыг зохион бүтээх, одоо байгаа технологи, судалгаанд шинэлэг хэрэглээг олж, тооцоолно.
Чиг үүрэг
Шинэ тооцооллын технологи, онол, аргыг судлах, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх шинэ алгоритм болон тооцооллын загвар боловсруулах,
Программ бичих, турших, засварлах, програм хангамжийн систем, хэрэгсэл, платформуудыг зохион бүтээх, хэрэгжүүлэх, програм хангамжийн гүйцэтгэл, өргөтгөх чадварыг оновчтой болгох;
Тооцооллын асуудлуудыг шинжлэн хамгийн үр ашигтай шийдлүүдийг тодорхойлох, системийн архитектурын зураг төсөл боловсруулах, үнэлэх, системийн зан төлөвийг таамаглах симуляц болон загвар бүтээх;
Мэдээлэл боловсруулах, шинжлэх алгоритмуудыг боловсруулах, их хэмжээний мэдээллийг дүн шинжилж, чиг хандлагыг тодорхойлох, мэдээллийг хадгалах, сэргээх аюулгүй, үр ашигтай аргуудыг хэрэгжүүлэх;
Бодит асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрөл бүрийн багтай хамтран ажиллах, байгууллага, засгийн газар эсвэл шинжлэх ухааны салбарт зориулсан тусгай тооцооллын шийдлүүдийг боловсруулах, инженер, IT-ийн мэргэжилтнүүдтэй хамтран технологийг нэгтгэх;
Их сургууль эсвэл сургалтын төвүүдэд компьютерийн шинжлэх ухааны ойлголтуудыг заах, судалгааны ажлуудыг шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэх эсвэл хуралд танилцуулах;
Алгоритм болон технологийг ёс зүйтэй ашиглах, баталгаажуулах,мэдээлэл болон системийг кибер аюулаас хамгаалах аюулгүй системүүдийг боловсруулах;
Шинээр гарч ирж буй технологи, хэрэгсэл, платформуудыг судлах, шинэ тооцооллын чиг хандлагыг туршиж, хэрэгжүүлэх.
Мэдлэг
Программ хангамжийн инженерчлэл болон системийн зураг төсөл
Мэдээллийн шинжлэх ухаан
Шинжлэх ухааны судалгааны арга зүй
Ур чадвар
Эрдэм шинжилгээний тайлан болон техникийн баримт бичгийн төсөл бэлтгэх
Статистик шинжилгээний арга техникийг ашиглах
Тоон болон чанарын судалгаа хийх
Салбар хоорондын судалгаа хийх
Технологийн стратегийг тодорхойлох
Урвуу инженерчлэлийг ашиглах
Вирусын эсрэг программ хангамжийг хэрэгжүүлэх
ХХМТ-д шинэчлэл хийх
Өгөгдөл олборлолт хийх
Ажил мэргэжлийн жишээ
Мэдээлэл, харилцаа холбооны судлаач
Мэдээлэл, харилцаа холбооны эрдэмтэн
IT судлаач
IT судлаач эрдэмтэн
Мэдээллийн технологийн шинжлэх ухааны судлаач
Мэдээллийн технологийн эрдэмтэн