Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8122
Нэр Металл өнгөлөх, цайрдах, бүрэх машины операторч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:57
Тодорхойлолт
  • Металл өнгөлөх, цайрдах, бүрэх машины операторч нь металл хийц, эд зүйл, эд ангийг зэврэх, элэгдэхээс хамгаалах, гоёл чимэглэлийн зориулалттай болгож цахилгаанаар өнгөлөх, бүрэх, цайрдах тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) цахилгаан соронзонгоор бүрэх, цайрдах зэрэг ижил төстэй боловсруулалт хийх, үүний тулд метал эдлэлийг цэвэрлэж бэлтгэх тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • б) цахилгаанар бүрэх тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • в) метал, ган бүтээгдэхүүнийг бүрэх халуун уусмал бүхий тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • г) хайлш болсон холимог метал бүхий утсыг автоматаар бүрэх тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • д) гадаргууг сэргээж бүрэх зорилгоор хайлсан төмөр болон бусад найрлагатай шингэнийг метал бүтээгдэхүүн дээр шүрших тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • е) металл эд зүйлийг зэврэлтээс хамгаалах зорилгоор химийн бодисоор болон халуун аргаар боловсруулалт хийх, бүрэх тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • ж) хэмжилтийн гар багажаар бүрээс давхаргын зузааныг хэмжиж шалгах, үйлдвэрлэлийн мэдээлэл, тэмдэглэл хөтлөх,
  • з) техникийн үзүүлэлт, стандарт шаардлагын дагуу төмөржүүлэх, металжуулах ажиллагааг бэлтгэх, холих.
Ажил мэргэжлийн жишээ
  • Металл бүрэх машины операторч
  • Металл боловсруулах суурь машины операторч
  • Металл өнгөлөх машины операторч
Ажил мэргэжлийн жишээ
  • 3135 Металл боловсруулах үйл ажиллагааны хянагч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 8122-11 Зуухны операторч, металл хайлуулах
Индекс 8122-12 Зуухны операторч, металл хайлуулах /ил зуухны/
Индекс 8122-13 Зуухны операторч, металл хайлуулах /тигель зуухны/
Индекс 8122-14 Зуухны операторч, металл хайлуулах /цахилгаан зуухны/
Индекс 8122-15 Манипуляторч, цувих машины
Индекс 8122-16 Операторч, цувих машины /гангийн/
Индекс 8122-17 Операторч, цувих машины /өнгөт металлын/
Индекс 8122-18 Операторч, цувих машины /цилиндр бүтээгдэхүүний/
Индекс 8122-19 Операторч, металл бүрэх машины
Индекс 8122-20 Операторч, металл боловсруулах эцсийн бүтээгдэхүүний суурь машины
Индекс 8122-21 Операторч, металл өнгөлөх машины
Индекс 8122-22 Операторч, сунгах машины
Индекс 8122-23 Операторч, шахах машины
Индекс 8122-24 Зуухны операторч, халаах /металлын/
Индекс 8122-25 Операторч, холих машины /металлын/
Индекс 8122-26 Операторч, шатаах тоног төхөөрөмжийн /металлын/
Индекс 8122-27 Царцаагч
Индекс 8122-28 Урвалжийн ажилтан