Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8114
Нэр Цемент, бусад эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн машины операторч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:56
Тодорхойлолт
  • Цемент, бусад эрдэс бүтээгдэхүүний машины операторч нь барилга угсралтын зориулалтаар хэвлэж бэлтгэсэн, цутгамал бетон, битүм болон чулуун бүтээгдэхүүн, барилгын чулуу үйлдвэрлэх, бэлэн болгох машин, механизмыг ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ
Чиг үүрэг
  • а) хэвэнд шахах, цутгах, холих, шахуурагдах, жижигрүүлэх, бяцлах, тайрах, таслах болон бэлэн бүтээгдэхүүн буюу бетон, чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх машин, механизмыг ажиллуулах,
  • б) цемент, шохойн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг ажиллуулах, орц материалыг тоног төхөөрөмжид хийх шахуурга, туузан дамжуулагч зэрэг материал, түүхий эдээр тасралтгүй хангах машин, механизмыг ажиллуулах,
  • в) элс, хайрга, цемент, ус болон бусад орц материалыг хэмжих, жигнэх, холих зэрэг бетон хийх машин, механизмыг ажиллуулах,
  • г) хэв угсрах, бетон болон хиймэл чулууны холимогийг цутгах, хэвнээс бэлэнцутгасанбүтээгдэхүүнийггаргах,бэлэнцутгамалбүтээгдэхүүний гадаргууг өнгөлөх, тэгшлэх зэрэг боловсруулах машин, механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах,
  • д) бетон, чулуун бүтээгдэхүүн, хавтан, бусад бүтээгдэхүүнийг стандарт, шаардлага, техникийн үзүүлэлтэд нийцүүлэн зүсэх тайрах, бутлах, нунтаглах, өрөмдөх, даралтай элс болон бусад аргаар зүлгэх, өнгөлөх,
  • е) үйлдвэрийн норм, үзүүлэлтийг шалган, тохирох материал, орцыг сонгох, үйлдвэрлэлийн горим, дараалал, бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох, хэвэнд шахах, цутгах, холих, шахуурагдах машин, механизмын тохиргоог хийх,
  • ж) машин, механизмын ажиллагаа, үйлдвэрлэлийн явцад хяналт тавих, даралт, дулааны хэмжүүрийг хянаж, тохируулах, алдаа доголдлыг мэдэгдэх, тайлагнах,
  • з) холимог болон бэлэн болсон бүтээгдэхүүний дээжийг авах, техникийн стандарт үзүүлэлт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, машин, тоног төхөөрөмжийг тохируулах, тааруулах,
  • и) машин, механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах, туслалцаа үзүүлэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цутгамал бетоны машины операторч
  • Цутгамал чулууны машины операторч
  • Бетон үйлдвэрлэлийн машины операторч
  • Үйлдвэрийн алмаз, очир эрдэнэ өнгөлөгч, зүлгэгч машины операторч
  • Чулуу өнгөлөгч, зүлгэгч машины операторч
Ажил мэргэжлийн жишээ
  • 7113 Чулуу өнгөлөгч (гар эсвэл гараар ажиллуулдаг багажаар)
  • 8181 Тоосго, шил, керамик шатаах зуухны операторч
  • 8114 Шатаах зуухны операторч (цемент үйлдвэрлэл)
  • 8112 Чулуу боловсруулах машины операторч
Тайлбар
  • Энэ нэгж бүлгийн машин, механизмын операторчийн үйлдвэрлэх бүтээгдэхүүний жишээ: иргэний инженерийн барилга байгууламжинд хэрэглэх холимог бетон, бетон, тоосго, хатанцар, чулуун хавтан, хашаа саравчны багана, шон, хоолой, цутгамал хэсгүүд, төмөр замын бетон дэр, хана, зааглах хэсгүүд, барилгын хэсгүүд, шавар, бетон хоолой гэх мэт.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 8114-11 Операторч, бетон цутгах машины
Индекс 8114-12 Операторч, гуранз ваар үйлдвэрлэх машины
Индекс 8114-13 Операторч, зүсэх /алмааз, мозайк, чулууны машины/
Индекс 8114-14 Операторч, сийлбэрлэх /чулуун бүтээгдэхүүн/
Индекс 8114-15 Операторч, цемент хйимэл чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх машины
Индекс 8114-16 Операторч, чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өнгөлөх машины
Индекс 8114-17 Операторч, эрдсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх машины
Индекс 8114-18 Операторч, цемент хутгах төхөөрөмжийн
Индекс 8114-19 Операторч, цутгамал бетон бүтээгдэхүүний машины
Индекс 8114-20 Операторч, цутгамал чулуун бүтээгдэхүүний машины
Индекс 8114-21 Операторч, бетон үйлдвэрлэлийн машины
Индекс 8114-22 Операторч, үйлдвэрийн алмаз, очир-эрдэнэ өнгөлөгч, зүлгэгч машины
Индекс 8114-23 Операторч, эргэх зуух, тээрмийн, хөргөх төхөөрөмжийн
Индекс 8114-24 Барилгын материалын үйлдвэрийн дамжлагын операторч /чулуунцарын/