Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8113
Нэр Цооног өрөмдөгч, адилтгах бусад ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:56
Тодорхойлолт
  • Цооног өрөмдөгч, адилтгах бусад ажилтан нь худаг, цооногт хана суулгах, хүдэр, шингэн, хий зэргийг гаргаж авах, бусад зорилгоор өрөмдөгч машин, механизм болон холбогдох тоног, төхөөрөмжийг байрлуулах, угсрах, ажиллуулах зэрэг ажил эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) өрөмдөгч тоног төхөөрөмж, бусад тоноглолыг буулгах, зөөвөрлөх, угсрах,
  • б) хоолой, өрмийг угсрах, буулгах ажиллагаагүй болсон тоног төхөөрөмжийг солих,
  • в) өрөм, хоолойг дээш, доош болгох, цооногт оруулах, гаргах механизмг ажиллуулах, даралтыг тохируулах, тоног төхөөрөмжийн ажиллах хурдыг тохируулах,
  • г) өрөм хоолой, цооног дахь шингэний зохистой эргэлтийг хангах үүднээс шингэнийг бэлтгэх, шахуургын үйл ажиллагааг шалгах,
  • д) хэмжих багажны болон бусад хэмжүүрийн заалтыг хянах, тоног төхөөрөмжийн ажиллагааны доголдол, хэвийн бус ажиллагааг илрүүлэх, өрөм болон бусад тоног төхөөрөмжийг солих хэрэгцээ шаардлагыг тодорхойлох,
  • е) өрмийн тоног төхөөрөмж, өргөх цамхаг болон бусад машин, механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх, тохируулах, засварлах, цэвэрлэх,
  • ж) өрөмдлөгийн болон үйлчилгээний үйл ажиллагааны тэмдэглэл хөтлөх,
  • з) шороо, тоос, өрөмдөх тоног төхөөрөмжийн эвдэрсэн хэсгүүд, өөдөс, хэлтэрхийг цооног, нүхнээс гаргах зориулалт бүхий машин, тоног төхөөрөмж, багажийг ажиллуулах,
  • и) ашиглахгүй болсон нүх, цооногыг таглах, битүүмжлэх,
  • к) багын гишүүдийг сургалтанд хамруулах, хянах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Өрмийн тоног төхөөрөмжийн машинч
  • Өрмийн цамхагны операторч
  • Гүний хайгуулын өрөмдөгч
  • Чиглэлийн өрмийн ажилтан (босоо бус тэнхлэгээр өрөмдөнө)
  • Өрмийн машинч
Холбогдох ажил мэргэжил
  • 7542 Тэсэлгээ хийгч
  • 8111 Уурхайчин
Тайлбар