Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8112
Нэр Эрдэс, чулуулаг боловсруулах төхөөргийн операторч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:55
Тодорхойлолт
  • Эрдэс, чулуулаг боловсруулах төхөөргийн операторч нь шууд ашиглах болон дахин боловсруулах зориулалтаар чулуу, ашигт малтмал, эрдэсийг цэвэршүүлэх, боловсруулах машин, механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) ажлын техникийн стандарт үзүүлэлтийн дагуу чулуу, ашигт малтмал, эрдэсийг бутлах, нунтаглах, тайрах, таслах, хөрөөдөх, зүсэх зориулалтын машин, механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулах,
  • б) дахин боловсруулах зорилгоор чулуун том хавтан, хэсгүүдийг таслах, тайрах, хөрөөдөх машинд оруулах, байрлуулах,
  • в) туузан дамжуулагчаар боловсруулах машинд орж буй буталсан чулуу, эрдсийн урсгалыг хянах,
  • г) эрдсийг хог хаягдлаас нь салгаж цэвэршүүлэх зорилгоор угаах, салгах, ангижруулах, шүлтжүүлэх, тунадасжуулах, шүүх, тунгаах, нийлүүлэх тоног төхөөрөмжийг ажиллуулах,
  • д) дахин боловсруулалтыг хөнгөвчлөх зорилгоор эрдэс хүдрийг уусгагчтай холих,
  • е) металл болон эрдсийн баяжмалыг хүдэр, шороо тоосноос нь өтгөрүүлэх, хөвүүлэх, салгагч, шүүлтүүр, соронзон цахилгаан орны сепаратор болон бусад аргаар салгах,
  • ж) тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэмжигчийн хянах самбарыг ажиглан удирдлагыг таруулах, доголдлыг илрүүлж, машин, механизм, тоног төхөөрөмжийг засвар хийх,
  • з) боловсруулалт нь стандарт, ажлын үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг харагдах байдлаар нь болон гараар шалгах, лабораторийн шинжилгээнд дээж авах,
  • и) ээлж, гарааны туршид гүйцэтгэсэн ажил, боловсруулалтын талаархи мэдээлэл, тэмдэглэл хөтлөх. Үүнд: гаргасан бүтээгдэхүүний тоо, төрөл, хэмжээ ,
  • к) боловсруулсан эрдэс, чулууг баглах, боох болон дахин боловсруулах зориулалтаар ангилах, хураах, зөөх, тээвэрлэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Нүүрс угаагч
  • Бутлагч машины операторч (эрдэс боловсруулалт)
  • Хөвүүлэгч машины операторч (эрдэс боловсруулалт)
  • Алт тунгаагч
  • Тээрэмдэгч машины операторч (эрдэс)
Холбогдох ажил мэргэжил
  • 7113 Чулуучин, чулуу зүсэгч (гар багажаар, гараар ажилладаг төхөөрөмжөөр)
  • 7113 Чулуучин
  • 7113 Чулуу өнгөлөгч (гар багажаар, гараар ажилладаг төхөөрөмжөөр)
  • 7113 Чулуу салгагч (гар багажаар, гараар ажилладаг төхөөрөмжөөр)
  • 8114 Машины операторч (чулуун үйлдвэрлэл)
  • 8114 Цемент, бусад эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч машины операторч
Тайлбар