Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2152-31
Нэр Инженер, электроник /цахим инженер/
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2024-01-19 11:47:26
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Electronics Engineer
Тодорхойлолт
Цахим инженер нь удирдлагын, харилцаа холбооны, эрчим хүчний болон суулгагдсан системүүд гэх мэт цахим төхөөрөмжийг зохион бүтээх, хөгжүүлэх, турших, үйлдвэрлэлийн хяналтыг хийх үүрэгтэй. Харилцаа холбоо, хэрэглээний цахилгаан хэрэгсэл, сансрын техник, батлан хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ, автомашин гэх мэт олон салбарт ажиллана. Цахим үндсэн зарчмууд, хэлхээний загвар, системийн интеграцчлалын гүнзгий ойлголтыг шаарддаг бөгөөд хэрэглэгч болон төслийн шаардлагыг хангах үр ашигтай, найдвартай бүтээгдэхүүн бий болгох зорилготой юм. Ихэвчлэн электрон системүүдийг зохион бүтээх, турших, алдааг илрүүлэх болон системийг нэгтгэхтэй холбоотой ажилладаг.
Чиг үүрэг
  1. Дохионы боловсруулалт, эрчим хүчний удирдлага, утасгүй холбоо зэрэг олон салбарт ашиглах цахим хэлхээ болон системүүдийг зохион бүтээх;
  2. CAD программ (жишээ нь, Altium, Eagle)-ыг ашиглан Платын хэлхээний самбарын загварыг боловсруулах, шаардлагатай электрон эд ангиудыг сонгох;
  3. SPICE зэрэг хэрэгслүүдийг ашиглан хэлхээний загварчлал, туршилт хийх, хэвийн ажиллагааг болон найдвартай байдлыг хангах;
  4. Загварыг турших , баталгаажуулах, шаардлагатай бол загварчлалыг сайжруулах;
  5. Цахим системийн доголдлыг илрүүлэх, оношлох, засах, чанарын стандартад нийцүүлэх;
  6. Туршилтын аргачлал, үр дүнг бүртгэж, системийн зураг төсөл, аюулгүй байдлын стандартыг хангаж буйг баталгаажуулах;
  7. Цахим системийг томоохон бүтээгдэхүүн эсвэл платформд нэгтгэхийн тулд программ хангамж, механик болон бусад инженерийн багуудтай хамтран ажиллах;
  8. Хатуу /хаард/ болон программ хангамжийн элементүүдийг саадгүй нэгтгэхийн тулд фермвэр хөгжүүлэгчидтэй хамтран ажиллах;
  9. Цахим системийн угсралт, суурилуулалтыг хянах, шаардлагатай бол интеграцчлалын үе шатанд дэмжлэг үзүүлэх;
  10. Төслийг удирдаж, зураг төсөл, үйлдвэрлэлийн үе шатыг зорилтот хугацаанд нь гүйцэтгэх;
  11. Хөгжүүлсэн системүүдийн техникийн тайлан, баримт бичиг, хэрэглэгчийн гарын авлагыг боловсруулах;
  12. Зохион бүтээлүүд нь холбогдох салбарын стандарт болон зохицуулалтын шаардлагуудыг (аюулгүй байдлын протоколууд болон байгаль орчны удирдамж) хангаж байгаа эсэхийг баталгаажуулах;
  13. Хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн явцад чанарын хяналтыг сахиж ажиллахын тулд шалгалт, хяналтыг тогтмол явуулах;
  14. Төсөвт нийцсэн, эрчим хүч хэмнэлттэй шийдлүүдийг зохион бүтээлд болон үйлдвэрлэлийн үе шатанд хэрэгжүүлэх.
Мэдлэг
  • Суулгагдсан систем, микроконтроллер, дохионы боловсруулалт
  • Эмбеддэд системд түгээмэл ашиглагддаг програмчлалын хэл
  • Дохиог үр ашигтайгаар дамжуулахад хэрэгтэй хүчдэл нэмэгдүүлэх, шүүлтүүр, хувиргалтын мэдлэг
  • Дууны боловсруулалт, харилцаа холбоо, өгөгдлийн шинжилгээнд ашиглагддаг DSP техникүүдийн талаарх мэдлэг
  • Тогтвортой эрчим хүч шаарддаг системүүдэд эрчим хүчний менежмент, хувиргалт, удирдлагын талаарх мэдлэг
  • Автоматжуулалт, роботын хэрэглээнд зориулсан удирдлагын онол болон систем
  • Цахилгаан, цахилгааны зарчим
  • Цахимаар турших арга зүй
  • Электроник
  • Инженерийн зарчим
  • Байгаль орчны хууль тогтоомж
  • Математик
  • Механик физик
Ур чадвар
  • Аналог ба дижитал схемийг зохион бүтээх, ойлгох
  • Электрон системд тулгарсан техникийн асуудлыг илрүүлж, шийдвэрлэх
  • Инженерийн дизайныг тохируулах
  • Инженерийн зураг төслийг батлах
  • Техникийн төлөвлөгөө гаргах
  • Цахилгаан системийг зохион бүтээх
  • Электрон системийг зохион бүтээх
  • Хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлох
  • Төсвөө удирдах
  • Шинжлэх ухааны судалгаа хийх
  • Техникийн зургийн программ ашиглах
  • Техникийн тайлан бичих