Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 7411
ҮАМАТ
ISCO-08
Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан
Цахилгаан, цахим техникч
Цахилгаан төхөөрөмж суурилуулагч, тохируулагч
Барилгын болон бусад цахилгаанчин
Код
7411
Нэр
Барилгын болон бусад цахилгаанчин
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:48
Хэвлэх
Тодорхойлолт
Барилгын болон бусад цахилгаанчин нь барилга байгууламжийн бүх төрлийн цахилгааны шугам сүлжээ, бусад тоног төхөөрөмж, бэхлэх, тогтоох хэрэгслэлийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
а) сургууль, эмнэлэг, дэлгүүр, хувийн эдлэнгийн байр, орон сууц, бусад төрөл бүрийн барилга байгууламжид цахилгааны шугам сүлжээ болон холбогдох тоноглолыг тавих, суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх,
б) барилгын гадна дотор талын цахилгааны утас кабелийг сунгах, угсрах, бэхлэх,
в) үйл ажиллагааны арга зарчим, хэмнэлийг тодорхойлох зорилгоор цахилгааны шугамын зураг төсөл, техникийн үзүүлэлтүүдийг судалж хянах, шалгах,
г) ажлын тодорхойлолт, холбогдох стандартад нийцүүлэн цахилгааны шугамын зураг, төсөл төлөвлөх, цахилгааны шугамын утас, тоног төхөөрөмж, бэхлэх, тогтоох хэрэгслийг суурилуулах, угсрах, тогтоох,
д) осол аюул, доголдлоос урьдчилан сэргийлэх, тохируулга, засвар, үйлчилгээ хийх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор цахилгаан систем, тоног төхөөрөмж, бусад бүрэлдэхүүн хэсгийг шалгах, хянах, турших,
е) цахилгааны кабель, утас сонгох, хэмжих, таслах холболтын байгууламжтай холбох,
ж) цахилгааны шугам тавих цэгүүдийг тогтоох, зураг төсөл гаргах,
з) цахилгаан хуваарилах самбарыг суурилуулах,
и) Трансформатор, залгуур, шит угсрах, цахилгааны дэд өртөөг угсрах
к) Өндөр хүчдэлийн агаарын шугам угсрах
л) Сип төрлийн кабельнуудыг угсрах, залгах, засварлах
м) Хүчитгэсэн цутгамал төмөр бетон тулгуур болон газардуулга, тоног төхөөрөмжийг угсрах
н) Сэргээгдэх эрчим хүчний тоноглолыг угсрах ажилд мэргэшсэн байна.
Ажил мэргэжлийн жишээ
цахилгаанчин
барилгын цахилгаанчин
Ажил мэргэжлийн жишээ
7412 цахилгаан төхөөрөмжийн механикч, тохируулагч
7413 цахилгааны шугам тавигч, тохируулагч
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
7411-11
Цахилгаанчин
Индекс
7411-12
Барилгын цахилгаанчин
Индекс
7411-13
Цахилгаан хөдөлгүүр задлагч, ороогч