Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Дэд ангилал: 74
ҮАМАТ
ISCO-08
Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан
Цахилгаан, цахим техникч
Код
74
Нэр
Цахилгаан, цахим техникч
Төрөл
Дэд ангилал
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:06
Хэвлэх
Тодорхойлолт
Цахилгаан болон цахим техникч нь цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад цахилгаан багаж, хэрэглэл, цахилгаан дамжуулах, нийлүүлэх шугам, кабель, цахим ба цахилгаан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил эрхэлнэ. Эрхлэх ажлын хүрээнд гар аргаар болон гараар ажиллуулдаг, багаж хэрэгсэл ашиглах нь тодорхой ажил гүйцэтгэхэд шаардагдах цаг хугацаа болон биеийн хүчний хэмнэлтээс гадна бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэнэ. Тухайн ажлын зохион байгуулалт, материал, багаж хэрэгсэл, эцсийн бүтээгдэхүүний мөн чанар, зорилгыг сайтар ойлгож ажиллах шаардлагатай.
Гүйцэтгэх үүрэг
Цахилгаан болон цахим шугам, сүлжээ, машин, механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, үйл ажиллагааны арга зарчим, хэмнэлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл, диаграм, техникийн үзүүлэлтүүдийг судлаж, хянах, осол аюул, доголдолоос урьдчилан сэргийлэх, тохируулга, засвар, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор цахилгаан, цахим систем, тоног төхөөрөмж, кабель утас, машин, механизмын ажиллагааг хянах, турших, цахим болон цахилгаан харилцаа холбоо дамжуулах шугамыг суулгах, засварлах, арчлан тордох, засвар үйлчилгээ хийх, цахим, цахилгаан харилцаа холбооны болон мэдээллийн кабелиудыг холбох, албан тасалгааны машин, цахим тоноглол, удирдлагын систем, компьютер, цахилгаан харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах тоног төхөөрөмжийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх.
Тайлбар
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Бүлэг
741
Цахилгаан төхөөрөмж суурилуулагч, тохируулагч
Бүлэг
742
Цахим техникч, телехолбооны механикч, тохируулагч