Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7318
Нэр Нэхмэл, даавуу, арьс, бусад материалаар гар урлалын зүйлс хийгч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:47
Тодорхойлолт
  • Даавуу, арьс бусад материалаар гар урлалын зүйл хийгч нь уламжлалт гар урлалын аргаар сүлжмэл, нэхмэл, хатгамал болон бусад төрлийн хувцас, гэр ахуйн хэрэглээний зүйл, үндэсний шаахай, гар цүнх, бүс бусад эд зүйлийг хийх ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) хөвөн, ноос, бусад материалыг ээрэх, байгалийн будгаар будах,
  • б) төрөл бүрийн хувцас, гэр ахуйн хэрэглээний эд зүйлийг сүлжих, нэхэх, хатгамлаар чимэглэх,
  • в) арьс, нэхий, ширийг боловсруулан байгалийн будгаар будан үндэсний шаахай, гар цүнх, бүс, бусад эд зүйлийг урлах,
  • г) гар аргаар нэхмэлийн утас ээрэх,
  • д) нэхмэлийн машинд утас сулгах, сүвлэх, чиглүүлэх,
  • е) нэхмэлийн гар машинаар цулгай болон хээтэй хувцас, хивс, хивсэнцэр, хөшиг болон бусад эд зүйл нэхэх,
  • ж) зангилах аргаар хивс нэхэх,
  • з) гар аргаар болон гараар ажилладаг машин ашиглан төрөл бүрийн хувцас болон бусад зүйл нэхэх,
  • и) гар аргаар, дэгээ зүү ашиглан эд зүйл нэхэх, сүлжих,
  • к) гараар тор хийх,
  • л) ноосон утас угаах,
  • м) даавууны утасыг угаах, хөвсийлгэх,
  • н) утсаар даавуу хийх, цэвэрлэх, самнах, ээрэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • гар хивсчин
  • арьс ширэн эдлэл урлагч
  • сүлжмэл эдлэл урлагч
  • нэхмэл даавуу самнагч
  • нэхмэлчин
  • ээрмэлчин
  • сүвлэгч
  • хивс нэхэгч
Ажил мэргэжлийн жишээ
  • 8151 утас самнагч машины операторч
  • 8152 сүлжих машины операторч
  • 8152 нэхэх машины операторч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 7318-11 Нэхмэл даавуу самнагч
Индекс 7318-12 Нэхмэлчин
Индекс 7318-13 Ээрмэлчин
Индекс 7318-14 Сүвлэгч
Индекс 7318-15 Хивс нэхэгч
Индекс 7318-16 Арьс ширэн эдлэл урлагч
Индекс 7318-17 Гар нэхмэлчин
Индекс 7318-18 Гар оёдолчин
Индекс 7318-19 Гар хивсчин
Индекс 7318-20 Гар урлалын зүйлс хийгч, бөс даавуугаар
Индекс 7318-21 Засварлагч, капрон оймсны
Индекс 7318-22 Зээгт наамалч
Индекс 7318-23 Сүлжмэл эдлэл урлагч
Индекс 7318-24 Арьсаар гар урлалын зүйл урлагч