Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 73
Нэр Гар урлал ба хэвлэлийн ажилтан
Төрөл Дэд бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:06
Тодорхойлолт
  • Гар урлал ба хэвлэлийн ажилтан нь нарийн багаж хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, гоёл чимэглэлийн зүйл, үнэт металл, ваар, шаазан болон шилэн эдлэл зэрэг төрөл бүрийн эд зүйл, түүнчлэн мод, нэхмэл, арьс, эсгий, бусад материалаар гар урлалын зүйл хийх, засварлах, хэвлэх ба хавтаслах ажил хийж гүйцэтгэнэ. Дээрх ажлыг гараар болон ажилд шаардагдах биеийн хүч, цаг хугацааг багасгах, түүнчлэн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зориулалттай гар багаж, бусадхэрэгслийг ашиглаж хийнэ. Ажлыг гүйцэтгэхэд үйлдвэрлэлийн процессийн бүх үе шат, ашиглах материал, багаж хэрэгслүүд, эцсийн бүтээгдэхүүний мөн чанар, зориулалтыг мэдэж байх шаардлагатай.
Чиг үүрэг
  • Усан онгоц, цаг уурын, хараа, дуран авайн болон бусад нарийн багаж, тоног төхөөрөмжийг хийх ба засах, хөгжмийн зэмсэг хийх ба засах, үнэт гоёл чимэглэл ба үнэт металл эдлэл хийх, шавар, шаазан, ваар, шилэн эдлэл хийх, төрөл бүрийн эд зүйлийг зурах, чимэглэх, мод, нэхмэл, арьс, эсгий, бусад материалаар гар урлалын зүйл хийх, хэвлэлийн ажил буюу ном хавтаслах ажлыг гүйцэтгэх. Энд бусад ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг бас оруулж болно.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Бага бүлэг 731 Гар урлалын ажилтан
Бага бүлэг 732 Хэвлэлийн ажилтан