Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7317
Нэр Модоор гар урлалын зүйл, сагс зэргийг хийгч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:46
Тодорхойлолт
  • Модоор гар урлалын зүйл, сүлжмэл эдлэл, сагс зэргийг хийгч нь уламжлалт аргыг хэрэглэн хатаах, чийглэх зэргээр мод, сүрэл, бургас, дэрс, шавар, чулуу бусад материалыг бэлтгэн боловсруулж, хувийн ба гэр ахуйн хэрэгцээнд болон гоёл чимэглэлийн зориулалтаар төрөл бүрийн эд зүйлийг сийлэх, зүсэх, цутгах, хэв гаргах, угсрах, сүлжих, будах, чимэглэх ажил эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) мод, сүрэл, бургас, дэрс, шавар, чулуу бусад материалыг бэлтгэх,
  • б) чимэглэлийн зориулалтаар модон гадаргуунд цэцгэн болон бусад уран сайхны дизайнаар сийлбэр гаргах,
  • в) шил, шавар, шаазан эд зүйл дээр гар аргаар чимэглэлийн дизайн зурах,
  • г) хүнсний бүтээгдэхүүн хэрчих хавтгай мод, зуушны сав, халбага, ваар, тавиур, дэвш, сагс, домбо, сүрлэн малгай, дэвсгэр зэргийг хувийн ба гэр ахуйн хэрэгцээнд болон гоёл чимэглэлийн зориулалтаар төрөл бүрийн эд зүйлийг сийлэх, зүсэх, цутгах, хэв гаргах, угсрах, сүлжих, будах, чимэглэх,
  • д) баримал, хөшөө, шатрын хөлөг, гоёл чимэглэлийн эд зүйл болон бусад ижил төстэй эд зүйлийг сийлэх, угсрах, сүлжих, будах,
  • е) зөөлрүүлж чийглэсэн зүсмэл хулс, дэрс, зэгс, сүрэл, бургас зэрэг ижил төстэй материалаар сүлжмэл тавилга, эд зүйл хийх,
  • ж) сүлжих, торлон нэхэх зэргээр мод, бургас, хулс, дэрс, зэгс, сүрэл зэрэг ижил төстэй материалаар төрөл бүрийн сүлжмэл эдлэл, сагс хийх,
  • з) үс, хялгас, утас, нарийн олс зэргийг сонгон материалыг бэлтгэн сууринд суулгаж багс, сойз, шүүр хийх,
Ажил мэргэжлийн жишээ
  • зэгс, бургас сүлжих гар урлалын ажилтан
  • чулуун эд зүйлийн гар урлалын ажилтан
  • модон эдлэлийн гар урлалын ажилтан
  • сагс хийгч, сүлжигч
  • сойз, багс, шүүр хийгч
Холбогдох ажил мэргэжил
  • 8114 Машины операторч (чулуун бүтээгдэхүүн)
  • 7523 Машины операторч (модон бүтээгдэхүүн)
Тайлбар