Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7315
Нэр Шилэн эдлэл хийгч, зүсэгч, зүлгэгч, өнгөлөгч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:46
Тодорхойлолт
  • Шилэн эдлэл хийгч, зүсэгч, зүлгэгч, өнгөлөгч нь шингэн шилийг үлээх, хэвэнд цутгах, дарах, зүсэх, тайрах, зүлгэх, өнгөлөх зэргээр хэлбэрт оруулах ажил хийнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) хийн буюу халаагч зуух ашиглаж, шилийг нугарах шатанд очтол нь халаах, шилийг жигд халаахын тулд эргүүлэх,
  • б) шилэн сав, тахир хоолой, хуруун шил зэрэг лабораторийн аппарат, хэрэгсэл хийхийн тулд шилийг үлээх ба тахийлгах, тодорхой хэлбэрт оруулах,
  • в) шилэн эдлэлийн ирмэгийг засах, гадаргууг өнгөлөх, зарим илүү гарсан булцуу, хэсгийг тайрч засахын тулд зүлгүүр буюу хүрдэн өнгөлөгчөөр зүлгэх, өнгөлөх,
  • г) шилэн эдлэл, эцсийн бүтээгдэхүүнийг үзэж шалгах, гологдолтой бүтээгдэхүүнийг тэмдэглэх, хаях,
  • д) ажлын захиалгыг уншиж, хэмжээс, зүсэх хэсэг болон зүсэх тоо хэмжээг тодорхойлох,
  • е) хэмжих багаж, компьютерийн хэвлэл, видео дэлгэцийг харж, тусгайлсан боловсруулалтын нөхцлийг шалгах, шаардлагатай засвар өөрчлөлтийг хийх,
  • ж) шилэн дээр хэв буюу зураг байрлуулах, хэмжээсийг шалгах, зүсэх шугамуудыг тэмдэглэх, шил зүсэх багаж хэрэглэх, тэмдэглэсэн шугамыг дагуулж буюу хэвийг тойруулж шилийг зүсэх,
  • з) компьютержсэн буюу роботжсон шил зүсэх тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулах ба тохируулах,
  • и) гаргасан бүтээгдэхүүн нь техникийн үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд микрометр, штангенциркул, өсгөгч, шугам зэрэг багаж ашиглаж үзэж шалгах, жигнэх ба хэмжилт хийх,
  • к) боловсруулах шилний төрлөөс хамааруулан халаах зуухны температурийг тохируулах,
  • л) зураг, хээ суулгах шил тус бүрийн хээг бүрэн хэмжээний зургаас авч хэвийн цаасанд буулгах, зурагны мөр гаргахад стилус хэрэглэх,
  • м) тольжсон гадаргуу гаргаж авахын тулд шүрших буу ашиглаж мөнгөний уусмалаар шилэн дээр шүрших,
  • н) оптик болон бусад шилийг тусгайлсан хэмжээс, жинд тааруулан линз ба цагны кристалл шил цутгахын тулд зүсэх ба өнгөлөх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Шил үлээгч
  • Шил зүсэгч
  • Шил өнгөлөгч
  • Шил зүлгэгч
Холбогдох ажил мэргэжил
  • 8181 Шил үйлдвэрлэх зуухны операторч
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 7315-11 Засагч, шил
Мэргэжил 7315-12 Зүлгэгч, шил линз
Мэргэжил 7315-13 Зүлгэгч, шил
Мэргэжил 7315-14 Зүлгэгч, шил /оптикийн
Мэргэжил 7315-15 Матагч, шил
Мэргэжил 7315-16 Өрөмдөгч, шил
Мэргэжил 7315-17 Өнгөлөгч, шил
Мэргэжил 7315-18 Өнгөлөгч, шил /шилэн линз
Мэргэжил 7315-19 Угсрагч, нүдний шил
Мэргэжил 7315-20 Үлээгч, нарийн хийцтэй шилний
Мэргэжил 7315-21 Үлээгч, шилний
Мэргэжил 7315-22 Хэвчин, шилний
Мэргэжил 7315-23 Шанагачин, шилний