Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7314
Нэр Ваар, шавар эдлэлийн ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:45
Тодорхойлолт
  • Ваар, шавар эдлэл хийгч, түүнд холбогдох мэргэжлийн ажилтан нь шавар, шаазан эдлэл, ариун цэврийн эдлэл, тоосго, керамик эдлэл, зүлгэх хүрд зэргийг гараар буюу машинаар хийнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) ваар, шавар сав ба шаазан эд зүйл хийх,
  • б) шавар буюу пластир хэв хийх,
  • в) хэрэглэгчийн шаардлагыг мэдэхийн тулд техникийн зургийг унших,
  • г) эргэгч хүрдэн дээр шаварыг гараар дунд нь болон гадна, дотор талд нь дарах замаар дурын дүрс ба хэмжээтэй шавар эдлэл үүсгэж хийх,
  • д) шавар материал өргөсөх болон хана нь нимгэрэхийг мэдрэхийн хэрээр хүрдний эргэх хурдыг тааруулах,
  • е) аяга, жижиг аяга, таваг, дийз зэрэг керамик эдлэл хийхийн тулд зориулалтын машин ажиллуулах,
  • ж) ваар ба шаврыг хэвэн дээр буюу хэвэн дотор хийх, холих, шахах, зүсэх тээрмийн удирдлагыг тохируулж тавих,
  • з) резинэн зүлгүүр, нойтон резин ашиглаж хийж дууссан эдлэлийн гадаргууг жигд болгож өнгөлөх,
  • и) арзгар хольцыг гараар буюу машинаар шахан хэв оруулж, хүрдэн зүлгүүр хийх,
  • к) хийж дуусгасан эдлэлийг шалгаж, гологдол байгаа эсэхийг харах, хэмжигч багаж, эх загвар ашиглан эдлэлийн дүрс, хэмжээ таарч байгаа эсэхийг шалгах,
  • л) хийсэн эдлэлийг борлуулах буюу үзэсгэлэнд тавихаар бэлтгэх, бүтээгдэхүүний борлуулалт, үзэсгэлэнгийн ажлыг хөнгөвчлөхийн тулд жижиглэнгийн худалдаа, ваар, шавар эдлэл, урлагийн болон бусад сүлжээний хүмүүстэй харилцаа холбоотой байх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Шавар, шаазан эдлэл цутгагч
  • Шавар, шаазан эдлэл хэвлэгч
  • Ваарчин
  • Хүрдэн зүлгүүрийн хэвчин
Холбогдох ажил мэргэжил
  • 8181 Тоосго ба царууцын зуухны операторч
  • 8181 Шавар ба шаазангийн зуухны операторч
Тайлбар