Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7313
Нэр Эрдэнийн чулуу, үнэт металлын ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:45
Тодорхойлолт
  • Эрдэнийн чулуу ба үнэт металлын ажилтан нь эрдэнийн чулуу, үнэт эдлэл, ёслолын буюу шашны эд зүйл, алт, мөнгө, бусад үнэт металл, үнэт чулуун эд зүйлийг үйлдвэрлэх ажлыг хийнэ. Тэрээр үнэт болон хагас үнэт чулуу, түүний дотор үнэт эрдэнийн чулуу болон очир алмас зэргийг зүсэх, зүлгэх, өнгөлөх, суулгах ажил гүйцэтгэнэ. Мөн очир алмасыг аж үйлдвэрийн зорилгоор зүсэж, өнгөлнө.
Чиг үүрэг
  • а) гоёл чимэглэлийн зүйл, өнгөт металл эдлэлийг гараар цутгах,
  • б) хэрэв шаардлагатай бол компьютер ашиглаж шинэ гоёл чимэглэлийн зүйлийн зохиомж бүтээх, байгаа хийцийг өөрчлөх,
  • в) металл ба эрдэнийн чулуун эдлэлийн загварыг хэвлэх, эсвэл бусад материалаар зүсэж хийх,
  • г) үнэт чулууг буцааж суурилуулах буюу суултыг тохируулахын тулд тухайн гоёл чимэглэлийн зүйлийн суулгацыг өөрчлөх,
  • д) хуучин гоёл чимэглэлийн зүйл буюу үнэт металл эдлэлийг зохиомж буюу зааврын дагуу засах, өөр дүрстэй болгох, хийцийг өөрчлөх,
  • е) бөгж, хүзүүний зүүлт, энгэрийн зүү, бугуйвч зэрэг голл чимэглэлийн зүйлийг алт, мөнгө, цагаан алт, үнэт чулуу, хагас үнэт чулуу зэрэг материалаар хийх,
  • ж) чулууны хоорондын ялгааг тогтоох, ховор загварыг тодорхойлох, аливаа гэмтэл, доголдлыг, эсвэл үнэт чулууны үнэ цэнд нөлөөлөх шинж чанарыг илрүүлэхийн тулд поларископ, рефрактометр, микроскоп болон бусад оптик багаж ашиглан үнэт чулууны гадаргуу, дотоод бүтцийг үзэж шалгах,
  • з) үнэт чулууг зүсэх, өнгөлөх, гоёл чимэглэлийн зүйлд суулгах,
  • и) эрдэнийн чулуу ба үнэт металл эдлэл дээр үсэг, дүрс эсвэл голлын зураас сийлэх буюу товойлгон гаргах,
  • к) луужин, хронометр зэрэг нарийн багаж хэрэгсэлд ашиглахын тулд үнэт чулуун холхивчийг зүлгэх, цоолох, өнгөлөх,
  • л) угсарсан буюу дуусгасан бүтээгдэхүүнийг техникийн үзүүлэлтэд нийцүүлэхийн тулд өсгөгч шил буюу нарийн хэмжигч багаж ашиглан үзэж шалгах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Гоёл чимэглэлийн зүйл пааландагч
  • Алтны дархан
  • Эрдэнийн чулуучин
  • Үнэт чулуу суулгагч
  • Мөнгөний дархан

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 7313-11 Алт давтагч
Индекс 7313-12 Алтны дархан
Индекс 7313-13 Гинж, хэлхэгч, үнэт металлын
Индекс 7313-14 Дархан, мөнгөний
Индекс 7313-15 Дархан, үнэт эдлэлийн
Индекс 7313-16 Дархан, цагаан тугалганы
Индекс 7313-17 Дархан, эрдэний зүүлт чимэглэлийн
Индекс 7313-18 Гоёл, чимэглэлийн зүйл пааландагч
Индекс 7313-19 Загварчин
Индекс 7313-20 Загварчин, эрдэний зүйлийн
Индекс 7313-21 Зүсэгч, үнэт металл
Индекс 7313-22 Зүсэгч-өнгөлөгч, үйлдвэрийн алмаас
Индекс 7313-23 Зүсэгч-өнгөлөгч, үнэт чулууны
Индекс 7313-24 Өрөмдөгч, үнэт металлын
Индекс 7313-25 Өнгөлөгч, үйлдвэрийн алмаасны
Индекс 7313-26 Өнгөлөгч, эрдэний чулууны
Индекс 7313-27 Эрдэнийн чулуучин
Индекс 7313-28 Сийлбэрчин
Индекс 7313-29 Сийлбэрчин, эрдэнийн зүйлийн
Индекс 7313-30 Суулгагч, туяат чулуу
Индекс 7313-31 Суулгагч, үнэт чулуу
Индекс 7313-32 Суулгагч, эрдэнийн чулуу
Индекс 7313-33 Харлуулагч, мөнгөн эдлэл
Индекс 7313-34 Хавтгайлагч, үнэт металл
Индекс 7313-35 Хийгч, үнэт металлын цуулт
Индекс 7313-36 Хийгч, эрдэнийн зүүлт чимэглэл
Индекс 7313-37 Хөрөөдөгч, үйлдвэрийн алмаас
Индекс 7313-38 Цутгуурчин