Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7312
Нэр Хөгжмийн зэмсэг хийгч, хөглөгч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:44
Тодорхойлолт
  • Хөгжмийн зэмсэг хийгч, хөглөгч нь хөгжмийн зэмсэг хийх, угсрах, засах, тохируулах, сэргээх ба гараар буюу багаж ашиглаж хөгжмийн зэмсгийг шаардагдах хэмжээнд хүртэл хөглөнө. Тэрээр чавхдаст, үлээвэр хөгжим, төгөлдөр хуур, цохиурт хөгжим зэрэг хөгжмийн аль нэгэн төрлөөр мэргэшинэ.
Чиг үүрэг
  • а) хөгжмийн зэмсэг болон мод, хатуу мод, төмөр, арьс ба бусад материалаар хөгжмийн эд ангиудыг хийх, угсрах,
  • б) гар болон механик багаж ашиглаж утас, ивүүр, зөөлөвч, түлхүүр гэх мэт хөгжмийн зэмсгийн хэсэг, эд ангиийг засах, солих,
  • в) дууны чанарыг үнэлэх, аливаа гэмтлийг олж тогтоохын тулд хөгжмийн зэмсгийг үзэж шалгах, хөгжим тоглох,
  • г) чавхдаст хөгжмийн хөг, дууг зөв тааруулахын тулд чавхдасын хөвчрөлтийг тохируулах,
  • д) гар багаж хэрэглэж тохиргоо хийх, агаарын урсгал, дууны өндөр намыг тааруулах,
  • е) органийн хоолойнуудыг хөглөх, үйлчилгээ хийх,
  • ж) цохиурт хөгжмийн зэмсэгт шинэ хэнгэргэн хальс тавих,
  • з) аккордион хөгжим хөглөх,
  • и) модон буюу үлээвэр хөгжмийн зөөлөвч ба түлхүүрийг тэгшлэх,
  • к) зэмсгийн арьсан хэсгийг дээд талд нь бэхэлж чангалах буюу зэмсгийн хоёр талд байх утсуудыг чангалж, эсвэл сулруулж цохиурт хөгжмийг хөглөх,
  • л) шинэ гуурст орган болон төгөлдөр хуур хөгжмийг байшин дотор угсрах, суурилуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Үлээвэр хөгжмийн засварчин
  • Төгөлдөр хуур хөглөгч
  • Чавхдаст хөгжим хийгч
  • Модон үлээвэр хөгжим хийгч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 7312-11 Засварчин, хөгжмийн зэмсгийн /үлээвэр/
Индекс 7312-12 Засварчин, хөгжмийн зэмсгийн /үндэсний хөгжмийн/
Индекс 7312-13 Засварчин, хөгжмийн зэмсгийн /цохивор/
Индекс 7312-14 Засварчин, хөгжмийн зэмсгийн /чавхдаст/
Индекс 7312-15 Хөгжмийн зэмсэг хийгч
Индекс 7312-16 Хөгжмийн зэмсэг хийгч /аккордеон/
Индекс 7312-17 Хөгжмийн зэмсэг хийгч /бөмбөр/
Индекс 7312-18 Хөгжмийн зэмсэг хийгч /гуулин хөгжмийн/
Индекс 7312-19 Хөгжмийн зэмсэг хийгч /модон үлээвэр/
Индекс 7312-20 Хөгжмийн зэмсэг хийгч /орган/
Индекс 7312-21 Хөгжмийн зэмсэг хийгч /төгөлдөр хуур/
Индекс 7312-22 Хөгжмийн зэмсэг хийгч /үлээвэр/
Индекс 7312-23 Хөгжмийн зэмсэг хийгч /үндэсний хөгжмийн/
Индекс 7312-24 Хөгжмийн зэмсэг хийгч /хийл/
Индекс 7312-25 Хөгжмийн зэмсэг хийгч /хэнгэрэг/
Индекс 7312-26 Хөгжмийн зэмсэг хийгч /чавхдаст/
Индекс 7312-27 Хөглөгч, аккордеон
Индекс 7312-28 Хөглөгч, орган
Индекс 7312-29 Хөглөгч, төгөлдөр хуур
Индекс 7312-30 Хөглөгч, хөгжмийн бусад зэмсэг