Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7311
Нэр Нарийн хийцтэй багаж үйлдвэрлэгч, засварчин
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:44
Тодорхойлолт
  • Нарийн хийцтэй багаж үйлдвэрлэгч, засварчин нь механик бугуйн цаг, ширээний ба ханын цаг, усан онгоцны, цаг уурын, хараа, дуран авайн, мэс заслын болон бусад нарийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хийх, тохиргоо хийх, засах, засвар үйлчилгээ хийх, тохируулах, суурилуулах ба тэдгээрийг зөв ажилладаг болгох ажлыг хийнэ.
Чиг үүрэг
  • а) бугуйн, ширээний, ханын цаг зэрэг цаг хугацаа заагч багаж, хэрэгслийн механизмыг засах, цэвэрлэх, тохируулах,
  • б) тойрог хэмжих багаж, цагийн хэмнэл үзэгч, чимхүүр зэргийг ашиглаж цаг тохируулах,
  • в) уусгагч бодис, цаг цэвэрлэгч хэт авианы буюу механик машин хэрэглэж, цагны эд ангийг цэвэрлэх, зайлах, хатаах,
  • г) цахим багаж ашиглаж цагны заалт, ажиллагааг турших,
  • д) гэмтэлтэй эд ангийг олох болон стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд метр, хэмжигч багаж, заалт, бусад бичих буюу хянах багаж хэрэгслийн заалтыг туршиж үзэх,
  • е) гар багаж, компьютер, цахим тоног төхөөрөмж ашиглаж багаж хэрэгсэл буюу жинлүүрийн заалтыг шалгаж, тохируулах,
  • ж) гэмтлийг олж тогтоохын тулд эд ангиуд болон холбоосыг үзэж шалгах, механизмыг ажиллуулж үзэх,
  • з) барометр, хяналтын хавхлаг, гироскоп, чийг хэмжигч, хурд хэмжигч, эргэлт хэмжигч, температур баригч зэрэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг угсрах,
  • и) хүчдэл хэмжигч, үелзлэл хэмжигч, гуурсан шалгагч болон бусад шалгалт, шинжилгээний багаж, хэрэгслийг ашиглаж электрон, цаг уурын меркуриал, анероид болон бусад төрлийн багаж, хэрэгслийг шалгах,
  • к) шураг, антенн, тавиур, дохионы гэрэл, удирдлагын самбар, удирдлагын кабель, цахилгааны утас, бусад цахилгаан болон механик тоног төхөөрөмжийг тохируулах, засах,
  • л) микроскоп, телескоп, теодолит, секстант зэрэг хараа зүй, дуран авайн багаж, хэрэгслийг засах, тохируулах, бэлэн болгох,
  • м) угсарсан багаж хэрэгслүүд нь заасан техникийн үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг шалгах, тэдгээрийн ажиллагааны стандартыг хангах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цаг уурын багаж хэрэгсэл хийгч
  • Мэс заслын багаж хийгч
  • Цаг хийгч
Ажил мэргэжлийн жишээ
  • 3214 Мэс заслын багаж хийгч
  • 7222 Цоож, түлхүүрийн дархан
  • 7223 Механик багажны машины оператор
  • 8212 Цаг угсрагч