Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7231
Нэр Моторт тээврийн хэрэгслийн механикч, тохируулагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:43
Тодорхойлолт
  • Моторт тээврийн хэрэгслийн механикч, тохируулагч нь суудлын болон ачааны машин, мотоцикл, тээврийн бусад хэрэгслийн хөдөлгүүр, механик ба бусад тоног төхөөрөмжийг тохируулах, суурилуулах, засвар үйлчилгээ хийх, үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) хөдөлгүүр болон эд ангийн алдаа доголдлыг илрүүлэх, оношлох,
  • б) моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн хөдөлгүүрийг тохируулах, үзэж шалгах, турших, үйлчилгээ хийх,
  • в) хөдөлгүүрийн эд ангиийг, эсвэл хөдөлгүүрийг бүхэлд нь шинээр сольж тавих,
  • г) моторт тээврийн хэрэгслийн гэмтсэн эд ангийг шалгах, тохиргоо хийх, задлах, дахин шинээр суурилуулах, солих,
  • д) хөдөлгүүр ба тоормосыг суурилуулах, тохиргоо хийх, моторт тээврийн хэрэгслийн жолоо, бусад эд ангийн тохиргоо хийх,
  • е) моторт тээврийн хэрэгслийн механик, цахилгаан, цахим эд ангийг суурилуулах, тохиргоо хийх, үйлчилгээ хийх, сольж тавих,
  • ж) хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангах, агаарын бохирдлын эсрэг журмыг хэрэгжүүлэхийн тулд тос солих, тосолгооны болон хөдөлгүүрийн тохиргоо хийх зэрэг хуваарьт засвар үйлчилгээ хийх,
  • з) засвар хийсний дараа хөдөлгүүр ба эд ангийг буцааж угсрах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Автомашины тоормосны системийн үйлчилгээний техникч
  • Дизелийн тохируулагч (хуурай замын тээврийн)
  • Хөдөлгүүр тохируулагч (моторт тээврийн хэрэгслийн)
  • Гараашийн механикч
  • Мотоциклийн механикч
  • Моторт тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, шатахууны системийн үйлчилгээний техникч
  • Моторт тээврийн хэрэгслийн механикч
  • Моторт тээврийн хэрэгслийн механик, цахилгаан болон цахим эд ангийн үйлчилгээний техникч
  • Моторт тээврийн хэрэгслийн засварчин
  • Моторт тээврийн хэрэгслийн үйлчилгээний техникч
  • Жижиг хөдөлгүүрийн механикч
Холбогдох ажил мэргэжил
  • 7234 Мотоциклийн засварчин
  • 8211 Моторт тээврийн хэрэгслийн хөдөлгүүр угсрагч
Тайлбар