Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7224
Нэр Металл зүлгэгч, өнгөлөгч, багаж ирлэгч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:42
Тодорхойлолт
  • Металл зүлгэгч, өнгөлөгч, багаж ирлэгч нь металл гадаргууг зүлгэх, өнгөлөх ба багаж ирлэх ажлыг хийнэ.
Чиг үүрэг
  • а) зүлгэх ба өнгөлөх зориулалттай зөөврийн болон суурь машиныг ажиллуулах,
  • б) билүүгээр эсвэл механик ажиллагаатай токарийн машинаар зүсэх багаж, хэрэгслийг ирлэх,
  • в) хөрөөний шүд, нэхмэлийн самнах машины цилиндрийн төмөр шүдийг ирлэх, тохируулах ба засах,
  • г) эргэдэг зүлгүүрийн гадаргууг зааврын дагуу тэгшлэх,
  • д) тохиргоо хэрэгтэй эсэхийг тогтоохын тулд машины ажиллагааг ажиглаж хянах, асуудал гарвал машиныг зогсоох,
  • е) гадаргуу ба хэмжээс нь техникийн өгсөн үзүүлэлтэд тохирч байх нөхцлийг хангахын тулд ажлын материалыг үзэж шалгах, барьж үзэх, хэмжих,
  • ж) гар багаж болон үрэгч хэрэгсэл, зүлгэх арга ажиллагааны тухай мэдлэгээ ашиглаж токарийн хүрдийг техникийн үзүүлэлтийн дагуу сонгох, суурилуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Металл өнгөлөгч
  • Багаж төхөөрөмж зүлгэгч
  • Металл зүлгэгч
  • Хутга ирлэгч
Ажил мэргэжлийн жишээ
  • 8122 Металл өнгөлөх машины оператор
  • 8122 Металл зүлгэх машины оператор