Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7223
Нэр Металл бүтээгдэхүүний машин механизм суурилуулагч /операторч/
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:42
Тодорхойлолт
  • Металл дээр ажиллах машин, тоног төхөөрөмж суурилуулагч, операторч нь төрөл бүрийн механик багаж хэрэгслийг суурилуулж, ажиллуулна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) металл эдлэлийг олноор үйлдвэрлэхэд зориулан нэг буюу олон төрлийн машин суурилуулах,
  • б) зорох, хайлуулах, хавтгайлах, өрөмдөх, цоолох, өнгөлөх, ирлэх зэрэг металл дээр ажиллах машинууд, түүний дотор олон зориулалттай дижитал удирдлагатай машин ажиллуулах ба хянах,
  • в) хуванцар болон металлыг орлох материалыг машинаар боловсруулахад дээрхтэй ижил төстэй ажлууд гүйцэтгэх,
  • г) ажлын материалын гологдол, машины доголдлыг илрүүлэхийн тулд машины ажиллагааг ажиглах, шаардлагатай бол машиныг засаж тохируулах,
  • д) шугам, эх загвар, бусад хэмжих багаж ашиглан ажлын материалд гологдол байгаа эсэхийг үзэж шалгах, машины ажиллагаанд таарч байгаа эсэхийг магадлахын тулд ажлын материалыг хэмжих,
  • е) зүсэх багаж, сойз зэрэг машины элэгдсэн хэрэгслүүдийг солих, гар багаж ашиглах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Өрмийн машины операторч
  • Механик багаж суурилуулагч
  • Механик багажны операторч
  • Механик багаж суурилуулагч - операторч
  • Металл зорогч
  • Металл зүсэгч
  • Хадаасны үйлдвэрлэлийн операторч
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 7223-11 Өрөмдөгч, металлын
Мэргэжил 7223-12 Операторч, суурилуулагч
Мэргэжил 7223-13 Операторч, зорох суурь машины
Мэргэжил 7223-14 Операторч, зүлгэх суурь машины
Мэргэжил 7223-15 Операторч, зүсэгч суурь машины
Мэргэжил 7223-16 Операторч, машин механизмын тоног төхөөрөмжийн
Мэргэжил 7223-17 Операторч, металл боловсруулах машины
Мэргэжил 7223-18 Операторч, өрөмдөгч суурь машины
Мэргэжил 7223-19 Операторч, өнгөлөгч суурь машины
Мэргэжил 7223-20 Операторч, токарийн суурь машины /токарьчин/
Мэргэжил 7223-21 Операторч, точилийн суурь машины
Мэргэжил 7223-22 Операторч, ферезерийн суурь машины /ферезерчин/
Мэргэжил 7223-23 Операторч, ховил гаргах суурь машины
Мэргэжил 7223-24 Операторч, хэв гаргагч суурь машины
Мэргэжил 7223-25 Операторч, хэлбэр гаргагч суурь машины
Мэргэжил 7223-26 Операторч, шахуургын суурь машины
Мэргэжил 7223-27 Операторч, хадаасны үйлдвэрлэлийн машины
Мэргэжил 7223-28 Металл боловсруулах суурь машины тохируулагч, операторч
Мэргэжил 7223-29 Суурилуулагч, металл тоног төхөөрөмжийн
Мэргэжил 7223-30 Тоглоом хийгч /металлаар/