Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7221
Нэр Дархан, гараар давтах болон шахуургын дархан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:42
Тодорхойлолт
  • Төмрийн дархан, гараар давтах болон шахуургын дархан нь төмөр, ган болон бусад металл хавтан, саваа, хавтгай буюу гулдмайг давтах, халааж хэвэнд оруулах, утас цувих зэргээр төрөл бүрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эд анги, хөдөө аж ахуйн болон холбогдох бусад эд зүйлийг хийх ба засварлана.
Чиг үүрэг
  • а) металлыг зууханд хайлуулж, сунгах, муруйлгах, зүсэх, алхаар давтах, цоолох, тайрах, гагнах, хатаах, ширээх зэрэг аргаар төрөл бүрийн эд зүйлс хийх ба засах,
  • б) хайлуулж зөөлрүүлсэн металлыг лантуугаар цохиж задгай хэвэнд оруулах,
  • в) металлыг битүү хэвэнд лантуугаар цохиж оруулан эд зүйл хийх,
  • г) металл эд зүйлийг шахуургаар битүү хэвэнд оруулах,
  • д) төмөр утас цувих,
  • е) ажлын захиалга, зураглалыг уншиж, машин суурилуулах ажиллагааны дараалал, техникийн нөхцлийгтодорхойлох,
  • ж) бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтийг хангахын тулд машины эд ангиудыг хэмжих, үзэж шалгах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Төмрийн дархан
  • Лантуу буулгах ажилтан
  • Шахуургын дархан
  • Гараар давтах дархан
Ажил мэргэжлийн жишээ
  • 7223 Металл цутгах машины оператор
  • 7223 Механикч, багаж хэрэгслийн оператор