Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7214
Нэр Металл хийц бэлтгэгч, угсрагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:41
Тодорхойлолт
  • Металл хийц бэлтгэгч, угсрагч нь барилга болон бусад байгууламжийн хүнд төмөр гулдмай, хавтанг хэвэнд оруулах ба угсрах, задлах, босгох ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) барилга, бусад байгууламжийн металл рамыг өрөмдөх, эсгэх, хэлбэр гаргахад зориулан тэмдэглэх,
  • б) цехэд бүтээцийн металлыг өрөмдөх, эсгэх, хэвэнд оруулж хэлбэр гаргах,
  • в) барилга, гүүр, болон бусад барилгын металл бүтээцийг угсрах, босгох,
  • г) араг бүтээц, бүтээцийн металл хэсгийг нэгтгэх, угсрах,
  • д) төмөр хийцийн барилга байгууламжийг барих, засварлах үед бүтээцийн металл хавтангуудыг хэлбэр гаргах, нийцүүлж тааруулах,
  • е) гар, машин, хийн хадагчаар металл бүтээцийн элементүүдийг хадах.
Ажил мэргэжлийн жишээ
  • угсрагч, металл бүтээц
  • бэлтгэгч, металл бүтээц
  • хадагч, тавлагч
Холбогдох ажил мэргэжил
  • 7223 хадаасны үйлдвэрлэлийн машины операторч
Тайлбар