Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7212
Нэр Гагнуурчин
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:41
Тодорхойлолт
  • Гагнуурчин нь хийн ба цахилгаан гагнуурын төрөл бүрийн гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан металл хэсгүүдийг гагнах ба таслах бүх төрлийн гагнуурын ажил хийж гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) хийн ба цахилгаан бусад төрлийн гагнуурын багаж хэрэгсэл ашиглаж, эсвэл өөр аргаар металл хэсгүүдийг гагнах,
  • б) гагнуурын аппарат болон бусад багаж хэрэгслийг ажиллуулах,
  • в) гагнуур хийх үед хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг мөрдөж ажиллах,
  • г) металл хэсгүүдийн эвийг нийлүүлэн гагнах,
  • д) хийн ба цахилгаан, бусад төрөл бүрийн гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан металл хэсгийг зүсэх, огтлох,
  • е) металлын хайлш ашиглан төмөр хэсгүүдийг холбох,
  • ж) хэсгүүд хэт халах, материал үрчийх, хорчийх, эвдрэх, сунах зэрэг гэмтэл согог гаргахгүйн тулд бэлтгэх, төөнөх, гагнах үйл ажиллагааг хянах,
  • з) гагнасан хэсгүүдэд гологдол, дутагдал гарсан эсэхийг үзэж шалгах, ирмэгүүдийг хэмжиж үзэх, техникийн шаардлага, зааварт нийцсэн эсэхийг магадлах,
  • и) даацын хийц бүтээц, өргөх, зөөх байгууламж болон угсармал төмөр бетон хийц бүтээц, гүүр гагнах, бэхлэх,
  • к) барилгын хайс, хашааг гагнах, арматур таслах, гагнах,
  • л) даралттай ажиллах сав, зуух, шугам хоолой гагнах,
  • м) төмөр хаалга, цонх хийх, суулгаж гагнах, төмөр хийц эдэлхүүнийг эсгэх, зүсэх,
  • н) сантехникийн холболт, эдэлхүүн хийц хэсгийг гагнах,
  • о) аргон гагнуураар зэвэрдэггүй ган болон хайлш гагнах,
  • ө) өнгөт металл гагнах, зүсэх,
  • п) металл хэсгүүдэд нөхөөс, шаваас тавих.
Ажил мэргэжлийн жишээ
  • Хийн гагнуурчин
  • Цахилгаан гагнуурчин