Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7131
Нэр Будагчин, түүнтэй адилтгах бусад ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:39
Тодорхойлолт
  • Будагчин, түүнтэй адилтгах бусад ажилтан нь барилга, бусад байгууламжийн гадаргууг будахад бэлтгэх, будаг ба түүнтэй ижил төстэй материалаар хамгаалалтын болон заслалын будгийн ажлыг гүйцэтгэх, дотор хана, таазыг цааслах болон бусад өнгөлгөөний материалаар бүрэх ажлыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) барилгын хана болон бусад гадаргууг будах эсхүл цааслахад зориулан цэвэрлэж бэлтгэх,
  • б) шаардлагатай өнгийг гарган авахын тулд пигмент ба нэмэлтийг зохистой сонгон найруулж будгийг бэлтгэх,
  • в) барилгын гадаргуу, тоноглолуудыг шүршиж, лакдаж, бусад ижил төстэй материалаар будах,
  • г) дотор хана, таазыг ханын цаас, бусад бөс материалаар бүрэх, материалын хэмжээг гаргах,
  • д) багс, өнхрүүлэг, шүршигчээр будаг, лакаар гадаргууг будах.
Ажил мэргэжлийн жишээ
  • барилгын будагчин
  • цааслагч