Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 713
Нэр Будагчин, барилгын цэвэрлэгээний болон холбогдох бусад ажил, мэргэжлийн ажилтан
Төрөл Бага бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:16
Тодорхойлолт
  • Будагчин, барилгын бүтээцийн цэвэрлэгээний болон түүнтэй адилтгах бусад ажилтан нь барилга, байгууламж, тээврийн хэрэгсэл, бусад үйлдвэрлэгдсэн эдлэлийн гадаргууг бэлтгэн, будаг, түүнтэй ижил төстэй материалаар будна. Дотор хана, таазыг цааслах, барилга, бусад байгууламжийн гадна хана болон янданг цэвэрлэнэ.
Чиг үүрэг
  • Барилга ба бусад байгууламж, тээврийн хэрэгсэл болон бусад үйлдвэрлэгдсэн эдлэлийн гадаргууг бэлтгэн, будаг ба түүнтэй ижил төстэй материалаар будах, тээврийн хэрэгсэл болон бусад үйлдвэрлэгдсэн эдлэлийг ихэвчилэн будаг шүршигчээр будах, лакдах, дотор хана, таазыг обойн цаас, торго болон ижил төстэй материалаар цааслах, янданг цэвэрлэх, барилга, байгууламжийн гадна ханыг цэвэрлэх ажил багтана.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Нэгж бүлэг 7131 Будагчин, түүнтэй адилтгах бусад ажилтан
Нэгж бүлэг 7132 Будаг шүршигч, лакдагч
Нэгж бүлэг 7133 Барилгын бүтээцийн цэвэрлэгч