Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 6130
Нэр Мал амьтан, газар тариалангийн холимог аж ахуй эрхлэгч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:33
Тодорхойлолт
  • Мал, амьтан, газар тариалан холимог аж ахуй эрхлэгч нь худалдан авагчид, маркетингийн байгууллагад буюу зах дээр тогтмол зарж борлуулах, нийлүүлэх зорилгоор төрөл бүрийн ургамал, бусад үр тариа тарьж ургуулах, хураан авах, мөн түүнчлэн амьтан үржүүлэх, өсгөх, арчлан маллах, төрөл бүрийн амьтны аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) зах зээлийн үйл ажиллагааг ажиглаж судлах, тарих үр тариа, өсгөх амьтны нэр төрөл, хэмжээг тодорхойлох, үүний дагуу үйлдвэрлэлээ төлөвлөх, уялдуулан зохицуулах,
  • б) үр, бордоо, бусад материал худалдан авах, газар бэлтгэх, үр суулгах, үр тариа суулгах, ургуулах, хураан авах ажиллагаа явуулах,
  • в) тэжээл, бусад хүнсний материалыг үйлдвэрлэх эсвэл худалдан авах,
  • г) амьтан үржүүлэх, өсгөх, арчлах,
  • д) амьтныг төхөөрөх, өвчих, амьтан болон амьтны гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд бэлтгэх,
  • е) барилга байшин, машин, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, хөрөнгө оруулах, тэдгээрийг арчлах, цэвэрлэх,
  • ж) бүтээгдэхүүн хадгалах, боловсруулалт хийх,
  • з) бүтээгдэхүүн сурталчлах, зах зээлд гаргах, мал, бүтээгдэхүүн, хангамжийн зүйлс худалдах, худалдан авах, тээвэрлэх ажлыг зохицуулах, фермийн үйл ажиллагааны бүртгэл хөтлөх, үнэлгээ хийх,
  • и) амьтан маллах арга ажиллагаа, арчлан хамгаалах үүрэг хариуцлага, хөдөлмөрийнэрүүлахуй,аюулгүйбайдал,ажиллагааныдүрэмжурмын талаар ажилтныг сургах, хяналт тавих, ажилтан, гэрээлэгчдийг ажилд авах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Фермч (холимог фермийн)
  • Фермийн мэргэжсэн ажилтан (холимог фермийн)
Холбогдох ажил мэргэжил
  • 1311 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн менежер
  • 1311 Тариалангийн талбайн менежер
  • 9213 Холимог фермийн ажилчин
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 6130-11 Холимог фермийн ажилтан, мэргэшсэн