Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 613
Нэр Газар тариалан, мал амьтан хослон эрхлэгч
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:15
Тодорхойлолт
  • Мал амьтан, газар тариалангийн холимог аж ахуй эрхлэгч нь худалдан авагч, маркетингийн байгууллагад түүнчлэн зах дээр тогтмол зарж борлуулах буюу нийлүүлэх зорилгоор мод, төрөл бүрийн ургамал, үр тариа тарьж ургуулах, хураан авах, мөн амьтан үржүүлэх, өсгөх, арчлан маллах, төрөл бүрийн амьтны аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх фермийн ажиллагааг төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • Зах зээлийн төлөв, байдлыг ажиглаж судлах, тарих үр тариа, өсгөх амьтны нэр төрөл, хэмжээг тодорхойлох, төлөвлөх, уялдууланзохицуулах, үр, бордоо, бусад материал худалдан авах, газар бэлтгэх, үр суулгах, үр тариа суулгах, ургуулах, хураан авах, тэжээл, бусад хүнсний материалыг үйлдвэрлэх эсвэл худалдан авах, амьтан үржүүлэх, өсгөх, арчлах, амьтан төхөөрөх, өвчих, амьтан болон амьтны гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд бэлтгэх, барилга байшин, машин, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах, тэдгээрийг арчлах, цэвэрлэх, бүтээгдэхүүнийг хадгалах, зарим боловсруулалт хийх, бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлд гаргах, мал, бүтээгдэхүүн,хангамжийнзүйлсхудалдах,худалданавах,тээвэрлэхажлыг зохицуулах, фермийн үйл ажиллагааны бүртгэл хөтлөх, үнэлгээ хийх, амьтан маллах арга ажиллагаа, арчлан хамгаалах үүрэг, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, хэвийн ажиллагааны дүрэм журмын талаар ажилтанд зааж сургах, хяналт тавих, ажилтан, гэрээлэгчдийг ажилд авах.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Ангилал 6130 Мал амьтан, газар тариалангийн холимог аж ахуй эрхлэгч