Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 6121
Нэр Мал маллагч, сүү, цагаан идээ үйлдвэрлэгч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:32
Тодорхойлолт
  • Мал маллагч ба сүү, цагаан идээ үйлдвэрлэгч нь мах, сүү, бусад цагаан идээ, арьс, ноос авах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ачлага, уналагийн ажил, спорт, аялалд хэрэглэх, худалдан авагчид, маркетингийн байгууллага буюу зах дээр тогтмол зарж борлуулах буюу нийлүүлэх зорилгоор үхэр, хонь, ямаа, адуу, тэмээ, гахай, зэрэг мал, амьтныг (шувууг оруулахгүй) өсгөн үржүүлэх ажиллагааг төлөвлөж, зохион байгуулж, гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) зах зээлийн үйл ажиллагаа, нөхцөлийг ажиглаж судлах, үйлдвэрлэх бүтээгдхүүний төрөл, хэмжээг тодорхойлох, үүний дагуу үйлдвэрлэлээ төлөвлөх, уялдуулан зохицуулах,
  • б) хоол тэжээлийн зохих түвшин, мал сүргийн зохистой маллагааг хангахын тулд бэлчээр сэлгэж сайжруулах, тэжээл, усаар хангах, тэдгээрт хяналт тавих,
  • в) өвчлөлт, гэмтэл, өвчнийг илрүүлэх, жин нэмэлтийн хэмжээ зэрэг мал амьтны биеийн байдлыг шалгахын тулд тэдгээрийг хянах, үзэж шалгах,
  • г) амьтныг угааж цэвэрлэх, тэмдэг тавих, эм уулгах, засах, үс, ноосыг нь хайчилж авах,
  • д) малыг идээшлүүлэхийн тулд бэлчээрт гаргах, жигнэх, машинд ачих, саравч, хайс руу оруулах,
  • е) малыг гараар буюу автомат саалтуураар саах,
  • ж) малд тэжээл, нэмэлт бүтээгдэхүүн, эмийг тогтоосон хэмжээгээр найруулж гараар юмуу дунд нь тарааж өгөх,
  • з) үржүүлэг хээлтүүлэг хийх, мал төрөхөд туслах зэрэг амьтны нөхөн үржихүйтэй холбоотой ажил явуулах,
  • и) фермийн барилга байшин, машин, тоног төхөөрөмж, бүтэц хэсгийг цэвэрлэх, арчилж тордох,
  • к) мал нядлах, өвчих, зах зээлд гаргахаар бэлтгэх,
  • л) малын гаралтай бүтээгдэхүүн болон цагаан идээг хадгалах, зарим боловсруулалт хийх,
  • м) бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлд борлуулах, мал, бүтээгдэхүүн, материалын худалдаа, худалдан авалт, тээвэрлэлтийг зохицуулах, фермийн үйл ажиллагааны болон гүйлгээний бүртгэл хөтлөх, үнэлгээ хийх,
  • н) мал маллагааны арга ажиллагаа, арчлан хамгаалах үүрэг, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм журмын талаар ажилтнуудыг сургах, хяналт тавих, ажилчид, гэрээлэгчдийг ажилд авах, халах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Малын фермч
  • Цагаан идээний фермч
  • Мал, амьтан маллагч
  • Малчин
Холбогдох ажил мэргэжил
  • 1311 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн менежер
  • 1311 Эдлэн газрын менежер
Тайлбар
  • Төрөл бүрийн мал, шувуу, шавьж, гэрийн тэжээмэл бус амьтдыг өсгөн үржүүлэгчийг ангилахдаа чухам аль төрлийг нь илүү давуутай өсгөж байгааг харгалзана. Өвс, тэжээл бэлтгэж хадгалагчдыг Нэгж бүлэг 6121 буюу “Мал маллагч, сүү, цагаан идээ үйлдвэрлэгч” гэсэн ангилалд оруулна.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 6121-11 Мах, цагаан идээ үйлдвэрлэгч
Мэргэжил 6121-12 Малчин
Мэргэжил 6121-13 Адуучин
Мэргэжил 6121-14 Тэмээчин
Мэргэжил 6121-15 Үхэрчин
Мэргэжил 6121-16 Хоньчин
Мэргэжил 6121-17 Ямаачин
Мэргэжил 6121-18 Гахайчин
Мэргэжил 6121-19 Муур үржүүлэгч
Мэргэжил 6121-20 Нохой үржүүлэгч
Мэргэжил 6121-21 Фермийн ажилтан, мэргэшсэн /сүүний/
Мэргэжил 6121-22 Фермийн ажилтан, мэргэшсэн /үслэг ангийн/
Мэргэжил 6121-23 Фермер, ангийн арьс үсний
Мэргэжил 6121-24 Саальчин