Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 6121-12
ҮАМАТ
ISCO-08
Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан
Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйн мэргэшсэн ажилтан
Малчин, амьтан маллагч
Мал маллагч, сүү, цагаан идээ үйлдвэрлэгч
Малчин
Код
6121-12
Нэр
Малчин
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:43:34
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ХНХ-ын сайдын 2021 оны 12 дугаар сарын 24-ны А/208 дугаар тушаал
Англи нэр
Herder
Тодорхойлолт
Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйн малчин нь мал аж ахуй, мах, сүү, цагаан идээ, ноос, ноолуурын үйлдвэрлэлийн чиглэлийн ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
Малын эрүүл мэндийг хамгаалах, эмнэх, арчлах, илаарьшуулах, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах, малын төлөв байдлыг ажиглаж шалгах, ноцтой байдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;
Малыг өвс тэжээл, усаар хангах, төл малыг амлуулах, бойжуулах, арчлах, угжиж тэжээх;
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар бэлчээрийн менежмент хийх, газар тариалан хөгжүүлэх;
Малын үс ноос, ноолуур, арьс, сүү, цагаан идээ, мах боловсруулах бусад аж ахуй эрхлэх зорилгоор малын үүлдэр угсааг хадгалах;
Эх малын дэлэнг угаах, цэвэрлэх, саалийн машин ашиглах, ариутгах, саалийн талбайн эрүүл ахуйн шаардлагыг хангах үйл ажиллагаа явуулах;
Ноос шахах, боодолд тамгалах зориулалттай ноос, ноолуурыг ангилан цуглуулах;
Малын тамга тэмдэглэгээг хийх;
Давхих, унах, уналгад хэрэглэх эмнэгийг сургах;
Малын хашаа, хороо, саравч барих, засварлах, цэвэрлэх, бусад дэд бүтцийг арчлах, тэжээл тариалахад бэлдэх, тариалах, хураах, хөрсийг манах;
Тариалангийн машин механизм, усан хангамж, усалгааны системийг ажиллуулах, засварлах;
Малын тэжээл, хэвтэр, зөөвөрлөх хэрэгсэл, морины хэрэгслийг бэлтгэх, арчлах, зүй ёсоор хадгалах;
Малын гаралтай түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүнийг зарж борлуулах.
Байгаль, амьтан, ургамлын шинж байдлыг ажиглан, цаг уурын нөхцөлд тохируулан малаа бэлчээж, хариулах.
Мэдлэг
МАА-н үйлдвэрлэл, боловсруулалт
Биологи
Малын өвс тэжээл
Эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм журам
Малын нөхөн үржихүй
Малын төрөл
Мал амьтны өвчний шинж тэмдэг
Ур чадвар
Мал үржлийг дэмжих
Малд эмчилгээ хийх
Малын эрүүл ахуйн дүрэм журмыг хэрэгжүүлэх
Мал төллөхөд туслах
Малыг ачих, тээвэрлэхэд туслах
Бага насны малыг асрах тойглох
Малын хөдөлгөөнийг хянах
Малын бүртгэл үүсгэх
Мал аж ахуй эрхлэх