Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5245
Нэр Үйлчилгээний цэгийн ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:28
Тодорхойлолт
  • Үйлчилгээний цэгийн ажилтан нь шатахуун, тос, автомашины болон бусад бүтээгдэхүүн борлуулах, шатахуун хийх, автомашин цэвэрлэх, тослох зэргээр үйлчилж, автомашинд жижиг засвар хийнэ.
Чиг үүрэг
  • а) банк, саванд нь хэрэглэгчийн хүссэн хэмжээнд шатахуун шахаж өгөх,
  • б) машины дугуйны хий, бусад тос, шингэний түвшинг шалгаж гүйцээх,
  • в) автомашины салхины шил, цонхыг угаах,
  • г) автомашины дугуй, чийдэнгийн шил, шил арчигч солих зэрэг жижиг засварын ажил хийх,
  • д) машины автомат угаалгын техник төхөөрөмж ажиллуулах, арчлах,
  • е) худалдан авалт хийсэн хэрэглэгчдээс төлбөр авч цуглуулах,
  • ж) бензин шахагч, түүний эргэн тойрны зам, талбай, дэлгүүр, төхөөрөмжийг цэвэр байлгах,
  • з) бараа, материалын нөөцийг хянах, зарж борлуулсан шатахуун, тос, жижиг хэрэгсэл, бусад зүйлийн талаар тайлан бүртгэл хөтлөх,
  • и) аюулгүй байдлыг хянах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Шатахуун түгээгч
  • Үйлчилгээний цэгийн худалдаачин
Ажил мэргэжлийн жишээ
  • 5230 Үйлчилгээний цэгийн кассчин
  • 5223 Дэлгүүрийн худалдааны туслах ажилтан
  • 5246 Хүнсний лангуугаар худалдаалагч
Тайлбар
  • Төлбөр шууд хүлээн авдаг эсхүл үйлчилгээний цэгүүд дэх дэлгүүр, мухлагт бараа борлуулдаг боловч шатахуун, тос, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийх зэрэг гадаа талбайд үйлчилгээ үзүүлдэггүй ажилтныг нэгж бүлэг 5245 буюу “Үйлчилгээний цэгийн ажилтан” гэсэн ангилалд оруулахгүй.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 5245-11 Үйлчилгээний цэгийн худалдаачин
Индекс 5245-12 Шатахуун түгээгч
Индекс 5245-13 Ус түгээгч