Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 5222
ҮАМАТ
ISCO-08
Худалдаа, үйлчилгээний ажилтан
Борлуулалтын ажилтан
Дэлгүүрийн худалдааны ажилтан
Дэлгүүрийн эрхлэгч
Код
5222
Нэр
Дэлгүүрийн эрхлэгч
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:27
Хэвлэх
Тодорхойлолт
Дэлгүүрийн эрхлэгч нь өөртөө үйлчлэх болон их дэлгүүр зэрэг жижиглэнгийн ба бөөний худалдааны дэлгүүрт худалдааны туслах, хянагч, бусад ажилтнуудын үйл ажиллагааг хянан зохицуулна.
Чиг үүрэг
а) ажлын хуваарь гаргах, төлөвлөх, ажилтнуудад тодорхой үүрэг хүлээлгэх,
б) худалдаа, борлуулалтын журмын талаар, түүний дотор бэрх, ээдрээтэй тохиолдлуудыг давах талаар зааж сургах,
в) хэрэглэгчид хурдан шуурхай үйлчлэх нөхцлийг хангах,
г) ажилтнаас ярилцлага авах, ажилд авах, сургах, үр дүнг нь үнэлэх, тушаал дэвшүүлэх, халах болон ажилтны гомдлыг барагдуулахад оролцох, менежерүүдэд зөвлөгөө өгөх,
д) буцаагдсан барааг үзэж шалгах, зохих шийдвэр гаргах,
е) борлуулах барааны бүртгэл, жагсаалт гаргах, шинэ нөөц захиалах,
ж) бараа, үйлчилгээний үнийг үнэн зөв гаргаж ил тавьсан байх нөхцлийг хангах,
з) аюулгүй байдлын дүрэм журмыг сахиулах.
Ажил мэргэжлийн жишээ
Дэлгүүрийн эрхлэгч
Ажил мэргэжлийн жишээ
1420 Дэлгүүрийн менежер
5211 Дэлгүүр ажиллуулагч
5211 Гудамжинд лангуу ажиллуулагч
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
5222-11
Дэлгүүрийн эрхлэгч
Индекс
5222-12
Дэлгүүрийн зохион байгуулагч