Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5211
Нэр Мухлаг, захын худалдаачин
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:26
Тодорхойлолт
  • Мухлаг, захын худалдаачин нь задгай буюу битүү зах дээр лангуунаас, эсвэл гудамж буюу бусад задгай талбай дахь лангуунаас төрөл бүрийн бараа худалдана.
Гүйцэтгэх үүрэг
  • а) гудамж, зах, задгай талбайн тодорхой газарт жижиг худалдааны цэг, лангуу нээх зөвшөөрөл авах,
  • б) худалдах бүтээгдэхүүний нэр төрөл, нөөц, үнийн түвшинг тогтоох,
  • в) худалдах бараа бүтээгдэхүүний тогтмол нийлүүлэлтийг бөөний худалдаачин юмуу шууд үйлдвэрлэгчтэй гэрээлэх, тэднээс худалдан авах,
  • г) мухлаг, худалдааны цэг, лангууг барих, буулгах, худалдах бараа бүтээгдэхүүнийг зөөх, хадгалах, ачиж буулгах,
  • д) бараа үзүүлэх, худалдах, төлбөр хүлээн авах,
  • е) худалдах барааг өрөх, дэлгэх, худалдсан барааг ороох, боох,
  • ж) данс хөтлөх, нөөцийн хэмжээг тооцоолох.
Ажил мэргэжлийн жишээ
  • Мухлаг /лангууны худалдаачин
  • Захын худалдаачин
  • Үүргийн худалдаачин
  • Гудамжны мухлагийн худалдааны туслах ажилтан
  • Зах дээр лангуу эзэмшигч
Холбогдох ажил мэргэжил
  • 5212 Гудамжинд хүнс худалдаалагч
  • 9520 Гудамжинд мухлаг/лангуу ажиллуулагч (хүнс орохгүй)
  • 5221 Дэлгүүрийн худалдаачин
  • 5223 Дэлгүүрийн худалдааны туслах ажилтан
  • 5246 Лангуугаар худалдаалагч
Тайлбар
  • Шууд хэрэглэхэд зориулаагүй шинэ бүтээгдхүүн (жимс, ногоо, мах, цагаан идээ гэх мэт)-ийг гудамж, захын лангуугаар худалдаалагчийг нэгж бүлэг 5211 буюу “Мухлаг, захад худалдаалагч” гэсэн ангилалд, шууд хэрэглэх төрөл бүрийн бэлэн хоол, хүнсний зүйлийг гудамж, захын лангуугаар худалдаалагчийг нэгж бүлэг 5246 буюу “Хүнсий лангуугаар худалдаалагч” гэсэн ангилалд, гудамж болон нийтийн газарт шууд хэрэглэх хоол, ундааг түрдэг тэргэнцэр, гар тэрэг, тэвш, сагснаас борлуулагчдыг нэгж бүлэг 5212, буюу” Гудамжинд хоол хүнс худалдаалагч” гэсэн ангилалд, гудамж, нийтийн газарт түрдэг тэргэнцэр, тэвш, сагснаас хүнсний бус зүйл (эсвэл чихэр зэрэг савлагаатай, мууддаггүй хүнсний зүйл байж болно) борлуулагч худалдаачдыг нэгж бүлэг 9520 буюу “Гудамжинд мухлаг/лангуу ажиллуулагч (хүнс орохгүй)“ гэсэн ангилалд, хамбургер хийгч зэрэг шууд хэрэглэх энгийн хоол хүнсний зүйл бэлтгэдэг, гэхдээ үйлчлүүлэгчтэй шууд харилцах нь хязгаартай ажилтнуудыг нэгж бүлэг 9411 буюу “Түргэн хоол бэлтгэгч” гэсэн ангилалд тус тус хамруулна. Мухлаг/лангуунаа хоол хүнс худалдаалагч нь гудамжинд хоол хүнс худалдаалагчийг бодвол илүү өргөн хүрээний боловсронгуй сав, баглаа боодол бүхий бүтээгдэхүүн, хоолоор үйлчлэх тул гар тэрэг, сагсаар хоол зөөж явдаггүйгээрээ онцлог болохыг анхаарууштай.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 5211-11 Мухлаг /лангууны худалдагч
Мэргэжил 5211-12 Захын худалдаачин
Мэргэжил 5211-13 Мухлаг /лангууны худалдааны туслах
Мэргэжил 5211-14 Лангуу эзэмшигч