Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5142
Нэр Гоо сайханч, холбогдох бусад ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:23
Тодорхойлолт
  • Гоо сайханч, холбогдох бусад ажилтан нь хүний нүүр, биеийн байдлыг өөрчлөн гоо сайхан болгох зорилгоор нүүр биед гоо сайхны бүтээгдэхүүн түрхэх, төрөл бүрийн арчилгаа хийнэ.
Чиг үүрэг
  • а) нүүр болон биеийн хэсгийг цэвэрлэх, тос, чийгшүүлэгч зэрэг гоо сайхны холбогдох бүтээгдэхүүнийг түрхэх,
  • б) нүүрний болон биеийн массаж хийх,
  • в) гоо сайхны газраар үйлчлүүлэгч болон жүжигчин, тайзнаа гарах хүмүүсийн нүүр будалтыг хийх,
  • г) хөл болон гарын хумсийг цэвэрлэх, өнгөлөх, засах, хөлний эврийг авах, хэлбэрээ алдсан хөлний хумсыг хэлбэрт оруулах,
  • д) анхан шатны массаж хийх, усанд оруулах,
  • е) хүний биед байгаа хүсээгүй үсийг арилгах арга техникүүдийг хэрэглэх,
  • ж) жингээ хасах, турахад нь туслах зорилгоор хоолны дэглэм сахих, дасгал хийх талаар зөвөлгөө өгөх зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Усанд оруулагч
  • Гоо сайханч
  • Хумс засаж, будагч
  • Нүүр будагч
  • Турах зөвлөгөө өгөгч