Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 514
Нэр Үсчин, гоо сайханч, холбогдох бусад ажилтан
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:13
Тодорхойлолт
  • Үсчин, гоо сайханч, холбогдох бусад ажилтан нь хувь хүний гадаад өнгө төрхийг сайжруулах зорилгоор үс засах, тайрах, сахал хусах, засах, гоо заслын үйлчилгээ хийх, нүүр будах болон бусад төрлийн гоо сайхны үйлчилгээ хийнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) үйлчлүүлэгчийн хүсэл, сонирхолын талаар ярилцаж, зөвөлгөө өгөх,
  • б) үс засах буюу тайрах,
  • в) сахал хусах буюу засах,
  • г) гоо заслын үйлчилгээ хийх, нүүр будалт хийх,
  • д) гар, хөлийн хумс засах, будах, хөлийн эвэр, муруй ургасан хумсны согогийг засах,
  • е) үйлчлүүлэгчийг ванн, массажинд ороход үйлчилж, анхан шатны иллэг массаж хийж өгөх зэрэг ажил багтана.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Ангилал 5141 Үсчин
Ангилал 5142 Гоо сайханч, холбогдох бусад ажилтан