Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5132
Нэр Бармен
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:22
Тодорхойлолт
  • Бармен нь согтууруулах ундаа болон бусад ундны зүйлсээр үйлчлүүлэгчид шууд өөрөө эсвэл зөөгчөөр дамжуулан хүргүүлж үйлчилнэ.
Чиг үүрэг
  • а) халуун болон хүйтэн ундны зүйлсийн захиалгыг зөөгч, үйлчлэгч нараас эсвэл шууд үйлчлүүлэгчээс авах,
  • б) согтууруулах болон бусад ундны зүйлсээр үйлчлэх,
  • в) цай, кофе бэлтгэх хэсэг болон баарны заалыг цэвэр байлгах, хэрэглэсэн аяга, хундагыг угаах,
  • г) үйлчүүлэгчээс мөнгө хураах, тэмдэглэл хөтлөх, орлогын дүнг нь гаргах,
  • д) баар шаардлагатай нөөцтэй байхад туслах, хундага, шилэн аяга болон бусад хэрэгслийг хангалттай байлгах,
  • е) үйлчлүүлэгчийн үнэмлэх, бичиг баримтыг шалгаж согтууруулах ундаа худалдан авах насанд хүрсэн эсэхийг тогтоох,
  • ж) согтууруулах ундаа хэтрүүлэн уух үйлчлүүлэгчийг болиулах арга хэмжээ авах,
  • з) коктейл болон бусад ундны зүйлсийг бэлтгэхийн тулд хольж найруулах,
  • и) хөнгөн зуушаар үйлчлэх зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
  • Бармен
Ажил мэргэжлийн жишээ
  • 5131 Зөөгч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 5132-11 Бармен /Бартендер/
Индекс 5132-12 Бариста
Индекс 5132-13 Коктейль бэлтгэгч (Cocktail bartender)