Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5132-11
Нэр Бармен /Бартендер/
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:43:20
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Bartender
Тодорхойлолт
Бартендер нь бааранд стандарт болон тусгай төрлийн архи, ундааг захиалгын дагуу төрөл бүрийн орц найрлагатайгаар үйлчилнэ. Түүнчлэн төлбөр хүлээн авч, барны захиалгыг хариуцаж, бүртгэнэ.
Чиг үүрэг
  1. Үйлчилгээний ажилтнуудаас эсвэл шууд үйлчлүүлэгчдээс архи, ундааны захиалга авах
  2. Бааранд согтууруулах ундаа бэлтгэх, үйлчлэх
  3. Ашигласан шилэн савыг угаах, баарны үйлчилгээний талбай, цай, кофе, төрөл бүрийн ундаа хийх талбай, эспрессо машин зэрэг тоног төхөөрөмжийг цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх.
  4. Борлуулалтын төлбөрийг авах, кассын машин ажиллуулах, мөнгөний дүн, баримтыг таарч байгаа эсэхийг шалгах
  5. Ус, пиво, ундааны хангамжийн шугамыг холбох
  6. Баарны нөөцийг зохих ёсоор хадгалах, шил, савыг зөв байрлуулах
  7. Архи, согтууруулах ундаа худалдан авах насны шаардлагыг хуулийн дагуу дагаж мөрдүүлэх
  8. Коктейль болон бусад ундаа бэлтгэхийн тулд найрлагыг холих
  9. Бааранд үйлчлүүлэгчдэд хөнгөн зууш, хүнсний зүйлээр үйлчлэх.
Мэдлэг
  • Хэрэглэгчийн болон хувийн үйлчилгээ 
  • Боловсрол, сургалт 
  • Борлуулалт, маркетинг 
Ур чадвар
  • Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг дагаж мөрдөх
  • Мансууруулах бодисын хэрэглээг илрүүлэх
  • Согтууруулах ундааны тухай хуулийг хэрэгжүүлэх
  • Хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлох
  • Баарны цэвэр цэмцгэр байдлыг хангах 
  • Үйлчлүүлэгчээс хоол ундны захиалга авах 
Ажил мэргэжлийн жишээ
  • Бармен
  • Баарны үйлчлэгч
  • Хүлээн авалтын бармен 
  • Баарны ахлагч, баарны жор баригч