Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 4313
Нэр Цалингийн бүртгэлийн ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:19
Тодорхойлолт
  • Цалингийн бүртгэлийн ажилтан нь байгуулага, аж ахуйн нэгж, тэдгээрийн нэгжийн ажилтны цалин хөлс, бусад тэтгэлэг, тусламжийг бодох, цалин хөлстэй холбоотой мэдээлэл цуглуулах, нягтлан шалгах, тулгах, үнэн зөв байдал, хууль тогтоомжид нийцүүлэн засварлах зэрэг ажлыг хийнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) цалин хөлс, бусад тэтгэлэг, тусламжийг тооцохын тулд гар аргаар, компьютерээр ажилтны ирц, илүү цаг, бусад шалтгаан зэргийг бүртгэх,
  • б) ажилтны жилийн цалин хөлсийг, татвар, шимтгэл төлсний дараах олговол зохих хэсгийг тухайн үеийн байдлаар бэлтгэн гаргах, татвар, шимтгэл, хураамж зэргийг тооцоолон гаргаж өөрсдөд нь танилцуулан баталгаажуулах,
  • в) ажилтны цалин хөлс, бусад төлбөрийг дансанд нь шилжүүлэхэд бэлтгэх, төлбөрийн чекийг бэлтгэх,
  • г) цагийнбүртгэл,ажлынхуваарь,тооцоолсонцалинхөлсзэргийгнягталж дутуу, илүү олгосон цалин хөлс, төлбөрийн зөрүүг зохицуулах,
  • д) ирц, цагийн бүртгэл, цалин хөлс зэрэг мэдээллийг зохих журмын дагуу бүртгэн албажуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цалингийн бүртгэлийн ажилтан
Холбогдох ажил мэргэжил
  • 3313 Нягтлан бодох бүртгэлийн туслах мэргэжилтэн
  • 3313 Данс бүртгэгч
  • 4311 Нягтлан бодох, данс бүртгэлийн ажилтан
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 4313-11 Цалингийн бүртгэлийн ажилтан