Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Дэд бүлэг: 43
ҮАМАТ
ISCO-08
Контор, үйлчилгээний ажилтан
Тооцоолол, материал бүртгэлийн ажилтан
Код
43
Нэр
Тооцоолол, материал бүртгэлийн ажилтан
Төрөл
Дэд бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:05
Хэвлэх
Тодорхойлолт
Тооцоолол, материал бүртгэлийн ажилтан нь санхүү, статистик болон бусад тоон үзүүлэлтийг цуглуулах, тооцоолох, бүртгэх, данс хөтлөх, бизнесийн холбогдолтой шилжүүлэг, төлбөр тооцоог хийх зэрэг ажлыг хийнэ. Энэ ангилалд орсон зарим ажил, мэргэжил нь үйлдвэрлэсэн, борлуулсан, түгээсэн бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын хэрэгцээ зэрэг үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хөтлөх, ачаа болон зорчигч тээврийн хуваарийг гаргах, зохицуулах ажлыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
Нягтлан бодох бүртгэл ба данс хөтлөх, тооцоолох зэрэг үйл ажиллагаанд туслах, үйлдвэрлэлийн нэгжийн зардлыг тооцоолох, цалин хөлсний тооцоо зарим тохиолдолд цалингийн дугтуй бэлтгэх, цалин, хөлс олгох, статистикийн болон даатгалын мэдээллийг олж авах, тооцооллох, банкны болон даатгалын төлбөр тооцоог хийх, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төлбөр тооцоог хийх, үйлдвэрлэсэн, борлуулсан, түгээсэн бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын хэрэгцээ зэрэг үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хөтлөх, ачаа болон зорчигч тээврийн хуваарийг гаргах, зохицуулах зэрэг багтана.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Бага бүлэг
431
Тооцооллын ажилтан
Бага бүлэг
432
Материал бүртгэл, тээврийн ажилтан