Гүйцэтгэх үүрэг
- a) Захидал харилцааны материал, тэмдэглэл, удирдлагын шийдвэр, заавар болон тайлан, илтгэл, мэдээллийг эх хувьтай нь тулган нийлэх, бичгийн машин ба компьютерээр бичиг хэргийн шаардлага, стандартын дагуу бичиж бэлтгэх,
- б) компьютерийн төрөл бүрийн программ хангамжийг ашиглах,
- в) ирсэн, явсан бичиг, шуудан хариуцах,
- г) шуудан, захидал болон бичиг баримтыг бүртгэх ба түгээх,
- д) уулзалт хийх саналыг хүлээн авч хянан уулзалт зохион байгуулах,
- е) чөлөөлөгдсөн, шинээр ажилд орсон ажилтны бүртгэл хөтлөх,
- ж) орлон ажиллах, түр хугацаагаар ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны талаар зохион байгуулалт хийх,
- з) өдөр тутмын захидал харилцааг хариуцах зэрэг.
Ажил мэргэжлийн жишээ
- Нарийн бичгийн дарга
- Бичээч-операторч
- Компьютерийн операторч
Холбогдох ажил мэргэжил
-
- 3343 Захиргааны болон гүйцэтгэх нарийн бичгийн дарга