Тодорхойлолт
- Нарийн бичгийн дарга нь бичгийн машин болон компьютерээр захидал, тэмдэглэл, тайлан мэдээлэл зэрэг бичиг баримтыг бичих, бичгийн алдаа засварыг хийх, нийлэх, шалгах, хуулан бичих, ирсэн, явсан бичиг, шууданг хариуцах, уулзалт зохион байгуулах зэрэг удирлагад туслах ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
- Захидал харилцааны материал, тэмдэглэл болон тайлан, илтгэл зэрэг баримтбичгийгэххувьтайньтулгаж,бичгийнмашинбакомпьютерээрбичиг хэргийн стандарт, шаардлагын түвшинд бичиж бэлтгэх, компьютерийн төрөл бүрийн программ хангамжийг ашиглах, ирэх, явах шууданг хариуцах, шуудан, захидал болон бичиг баримтыг бүртгэх, түгээх, уулзалт хийх саналыг хүлээн авч, хянан уулзалт зохион байгуулах, чөлөөлөгдсөн, шинээр ажилд орсон ажилтнуудын бичиг баримтын бүртгэл хөтлөх, орлон ажиллах эсвэл ажил үүргийг түр хариуцах талаар зохион байгуулалтыг хийх, өдөр тутмын захидал харилцааг хариуцах зэрэг багтана.