Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3222
Нэр Эх барихуйн туслах ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:58
Тодорхойлолт
  • Эх барихуйн туслах ажилтан нь нярай хүүхдийг эх барих буюу эмч, эх барихын мэргэжилтэнд туслах, төрөхийн өмнөх болон амаржсаны дараа эх, нярай хүүхдэд сувилгаа хийх, нярай хүүхдийг арчлах талаар эцэг, эхэд зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) Эмэгтэйчүүд, гэр бүл, олон нийтэд эрүүл мэнд, хоол тэжээл, эрүүл ахуй, дасгал хөдөлгөөн, төрөлт, хөхөөр хооллох, нярайн асаргаа, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, амьдралын хэв маяг зэрэг жирэмслэлт, төрөлттэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх,
  • б) Жирэмсний болон хүүхэд төрөх явцад хяналт тавих, хүндрэлтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эх баригч, эмч, мэргэжилтэнд шилжүүлэх,
  • в) Ихэнх тохиолдолд мэргэжлийн эмчийн буюу эх баригчийн зааварчилгын дагуу үйлчилгээ үзүүлэх, туслах,
  • г) Эмэгтэйчүүд, төрсөн эх, нярай хүүхдэд асаргаа, дэмжлэг үзүүлж, тэдний эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, ямар нэгэн хүндрэл гарсан тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэнд мэдээлэх, эх баригч болон мэргэжилтний ажилд туслах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Эх барихуйн туслах ажилтан
  • Уламжлалт аргаар эх баригч
Холбогдох ажил мэргэжил
  • 2221 Сувилахуйн мэргэжилтэн
  • 2221 Сувилахуйн мэргэжилтэн
  • 2221 Нарийн мэргэжлийн сувилагч
  • 5321 Туслах сувилагч
  • 2222 Эх барихуйн мэргэжилтэн
  • 5321 Эмнэлэг, асаргааны туслах ажилтан
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 3222-11 Эх барихын туслах/дэд мэргэжилтэн
Мэргэжил 3222-12 Уламжлалт аргаар эх баригч