Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Бүлэг: 322
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Эрүүл мэндийн туслах/дэд мэргэжилтэн
Сувилахуйн болон эх барихуйн туслах/дэд мэргэжилтэн
Код
322
Нэр
Сувилахуйн болон эх барихуйн туслах/дэд мэргэжилтэн
Төрөл
Бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:11
Хэвлэх
Тодорхойлолт
Асаргаа, сувилахуй болон эх барихуйн туслах ажилтан нь бие бялдарын болон сэтгэцийн хувьд өвчтэй, гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн, амаржсан болон амаржсаны дараах эхчүүд, эрүүл мэндэд нь эрсдэл учирсанаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэрэгтэй болсон бусад хүмүүсийг асарч сувилан, эмнэлгийн тусламж үзүүлнэ. Туслах мэргэжилтэн нь эмчилгээний, асаргаа сувилгааны, эх барихын болон эмнэлгийн бусад мэргэжилтний удирдлаган дор, эрүүл мэндийн болон эмчилгээний холбогдох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалж ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
Эмч, мэргэжилтний гаргасан эмчилгээ, асаргааны хөтөлбөр, зааврын дагуу өвчтнүүдийг асарч сувилан, эмчилгээ хийх, зөвлөгөө өгөх, эмээр анагаах болон эмчилгээний арга хэмжээ авахад нь эмч, мэргэжлийн сувилагч, эх баригчид туслах, шарх цэвэрлэх ба мэс заслын боолт хийх, хувь хүн, гэр бүл, олон нийтэд эрүүл мэнд, жирэмслэлтээс хамгаалах, жирэмслэлт болон төрөлттэй холбогдсон асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, жирэмсэний болон төрөлтийн явцад хяналт тавих, эх барих буюу эх барихад туслах, өвчний шинж тэмдгийг илрүүлж нарийн мэргэжлийн эмчид шилжүүлэх, амаржсаны дараа эх, нярай хүүхдийг асрах зэрэг багтана.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Ангилал
3221
Сувилахуйн туслах ажилтан
Ангилал
3222
Эх барихуйн туслах ажилтан