Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5223-13
Нэр Дэлгүүрийн борлуулалтын ажилтан
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:43:25
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Shop salesperson
Тодорхойлолт
Дэлгүүрийн борлуулалтын ажилтан нь олон төрлийн бараа, үйлчилгээг олон нийтэд шууд эсвэл жижиглэнгийн болон бөөний худалдааны байгууллагуудын өмнөөс зарж борлуулах ажлыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  1. Эдгээр бараа, үйлчилгээний ажиллагаа, чанарыг тайлбарлаж, дэлгүүрийн худалдагч, кассын үйл ажиллагаанд хяналт тавих;
  2. Хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох, бүтээгдэхүүний нэр төрөл, үнэ, хүргэлт, баталгаат хугацаа, бүтээгдэхүүний ашиглалт, арчилгааны талаар зөвлөгөө өгөх; 
  3. Бараа, үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх, тайлбарлах, борлуулах; 
  4. Төрөл бүрийн төлбөрийн хэлбэрүүдээр бараа, үйлчилгээний төлбөрийг хүлээн авах, борлуулалтын нэхэмжлэх бэлтгэх; 
  5. Бүтээгдэхүүн, бараа материал гэх мэт нөөцийн байнгын менежментийг хийх, хувьцааны бүртгэлд оролцох;
  6. Борлуулах барааг ангилж, үзүүлэх, борлуулсан барааг боох, савлах;
  7. Борлуулах барааны бүтээгдэхүүний багц бэлтгэж, хувьцаа, үнийн түвшнийг тодорхойлох; 
  8. Салбар дэлгүүр, худалдагч, кассын оператор болон бусад ажилчдын борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулах.
Мэдлэг
  • Борлуулалт ба маркетинг
  • Бүтээгдэхүүний шинж чанар
  • Үйлчилгээний онцлог 
  • Компьютерийн мэдлэг
Ур чадвар
  • Хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлох
  • Борлуулалтын нэхэмжлэх гаргах
  • Үйлчлүүлэгчдэд захиалгын мэдээллээр хангах
  • Янз бүрийн харилцааны сувгийг ашиглах
  • Яриа хэлэлцээ, тохиролцох чадвар
Ажил мэргэжлийн жишээ
  • Дэлгүүрийн худалдагч
  • Дэлгүүрийн зохион байгуулагч
  • Дэлгүүрийн борлуулалтын туслах