Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3112
Нэр Иргэний барилгын инженерийн техникч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:50
Тодорхойлолт
  • Иргэний барилгын инженерийн техникч нь барилга байгууламж, усан хангамж, ариутгах татуургын шугам, зам, гүүр, далан, нисэх буудлын барилга, байгууламжийн төслийн эрэл хайгуул, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, арчлалт ба засварын ажлын техникийн асуудлыг шийдэхэд туслах ажлыг гүйцэтгэнэ. Гал түймэрийн аюулаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, журам, стандарт бусад техникийн нормативын биелэлтийг хангуулах ажлыг бас эрхэлнэ. /Энд гал түймэрийн улсын хяналтын байцаагч хамаарна/
Чиг үүрэг
  • а) барилгын материал, хөрсний хээрийн болон лабораторийн шинжилгээ- туршилтыг гүйцэтгэхэд туслах,
  • б) барилга, бусад инженерийн байгууламжийг барьж байгуулахтай холбоотой техникийн асуудал, талбайн зурагзүйн судалгааг явуулах, тайланг бэлтгэхэд туслах,
  • в) зураг төслийн стандарт шаардлага, холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх, барилгын ажил, барилгын материалын стандартыг мөрдөн ажиллах явдлыг хангах,
  • г) тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд барилгын онол, практикийн арга зарчмууд, техникийн мэдлэгийг хэрэглэх,
  • д) зураг төслийн дагуу барилгын ажилд шаардлагатай ажиллах хүчний болон материалын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцож үнэлгээг бэлтгэхэд туслах,
  • е) барилгын урсгал болон их засварын ажлыг зохион байгуулах,
  • ж) барилга, газрын бүсчлэл, зэрэглэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж болон стандарт, ажлын зураг, бусад төлөвлөгөөний шаардлагыг хангаж буй эсэх, барилгын чанар аюулгүй ажиллагааны бусад хууль тогтоомжийг барилга болон түүний бүтээц хийц хангаж буй эсэхийг барилгын ажлын явцад болон дараа нь хянаж шалгах,
  • з) үйлдвэрийн барилга, зочид буудал, кинотеатр болон бусад барилга, байгууламжийг шалгах, галд нэрвэгдсэн шалтгаан нөхцөлийг нь тогтоолгох, үүнийг хэрхэн буулгаж зайлуулах талаар зөвлөх,
  • и) барилгын зураг, төсөл боловсруулах шатанд гал мэдрэгч болон усаар цацаж унтраах системийг суурилуулах, барилга дахь галын аюулын зэргийг бууруулах, галд тэсвэртэй материал, хэрэгслийг сонгох талаар болон хэрэв гал гарвал учирч болох аюул, хохирол хир байх тухайд зөвлөгөө өгөх,
  • к) гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, журам, стандарт бусад техникийн нормативын биелэлтийг хангуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Барилгын байцаагч
  • Барилга угсралтын техникч
  • Гал түймэрийн улсын хяналтын байцаагч
  • Хөрс, суурийн техникч
  • Зурагзүйн техникч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2149 Барилга байгууламжийн материалын мэргэжилтэн
  • 3115 Ажлын тоо хэмжээ бүртгэгч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 3112-11 Техникч, иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн
Индекс 3112-12 Техникч, халаалт, агаар сэлгэлтийн
Индекс 3112-13 Техникч, ус хангамж, ариутгах татуургын
Индекс 3112-14 Техникч, барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
Индекс 3112-15 Техникч, хөрс, суурь судалгааны
Индекс 3112-16 Техникч, барилга угсралтын
Индекс 3112-17 Техникч, барилгын машин механизмын
Индекс 3112-18 Техникч, барилгын механикч
Индекс 3112-19 Техникч, ажлын тоо, хэмжээ бүртгэгч
Индекс 3112-21 Техникч, газар зохион байгуулалтын
Индекс 3112-22 Техникч, гидрогеологич
Индекс 3112-23 Техникч, байгууламжийн чанар, стандарт, хяналтын
Индекс 3112-24 Техникч, байгууламжийн усан хангамжийн
Индекс 3112-25 Техникч, барилга байгууламжийн хийцийн
Индекс 3112-26 Техникч, байгууламжийн эрүүл ахуй, ариун цэврийн
Индекс 3112-27 Техникч, галд тэсвэртэй материалын
Индекс 3112-28 Техникч, байрзүйн
Индекс 3112-29 Техникч, дулаан хангамжийн тоног төхөөрөмжийн
Индекс 3112-30 Техникч, зурагзүйн
Индекс 3112-31 Техникч, судалгаа тооцооллын
Индекс 3112-32 Техникч, царууц материалын
Индекс 3112-33 Техникч, цахилгаан шатны тоноглолын
Индекс 3112-34 Техникч, төсөв, үнэ бүрдлийн
Индекс 3112-35 Байцаагч, орон сууцны
Индекс 3112-36 Гал түймрийн улсын хяналтын байцаагч
Индекс 3112-37 Техникч, төмөр замын, барилга замын аж ахуйн
Индекс 3112-38 Техникч, гүүр, тунелийн