Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 3112-12
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Шинжлэх ухаан, инженерийн туслах/дэд мэргэжилтэн
Физик/биет бодис/, инженерийн ухааны техникч
Иргэний барилгын инженерийн техникч
Техникч, халаалт, агаар сэлгэлтийн
Код
3112-12
Нэр
Техникч, халаалт, агаар сэлгэлтийн
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:42:25
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ХНХ-ын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны А/210 дугаар тушаал
Англи нэр
Heating and ventilation equipment technician
Тодорхойлолт
Халаалт, агааржуулалт, агаар сэтгэлтийн техникч нь барилга байгууламжийг халаах, агааржуулалтаар хангах агааржуулалтын систем болон тоног төхөөрөмжийг суурилуулах, засвар үйлчилгээ хийх, аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч дагаж мөрдүүлнэ. Тоног төхөөрөмж нь байгаль орчны стандартад нийцэж байгааг баталгаажуулдаг.
Чиг үүрэг
Зураг, техникийн нөхцөлөөс ажлын байранд тавигдах агааржуулалтын шаардлагыг тогтоох, суурилуулах цэгүүдийг тодорхойлох;
Цооног өрөмдөх, бэхэлгээ суурилуулах, хоолой зүсэх, нугалах, сүвлэх;
Компрессор, мотор, конденсатор, ууршуулагч, унтраалга, хэмжигч, уур, хий, хөргөлтийн бодис, шахсан агаар, тос, хөргөсөн усны зэс шугам зэрэг эд ангиудыг суурилуулах, засварлах;
Тоног төхөөрөмжийг холбож хоолой боох, гагнах, бэхлэх, наах, тохируулах, тохируулгын нарийвчлалыг шалгах;
Алдагдаж байгаа эсэхийг шалгахын тулд хийгээр дүүргэж турших;
Хөргөлтийн системийг турших, механизмыг шалгах, тохируулга хийх;
Шинжилгээний хийг вакум насос ашиглан зайлуулах;
Агааржуулалтын систем, тоног төхөөрөмжийг шалгаж, засварлах, доголдлыг оношлох, гэмтэлтэй эд ангиудыг засах, солих;
Агааржуулалтын системийн удирдлага, механизмыг тохируулах, системийг дахин угсрах;
Эвдрэлийн шалтгаан болон авсан арга хэмжээг бүртгэх.
Мэдлэг
Хөргөлтийн дотоод систем
Агааржуулалт, салхин сэнс, хөргөлтийн эд анги
Гидравлик
Механик инженерчлэл
Термодинамик
Ур чадвар
Эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх
Тоног төхөөрөмжид байнгын шалгалт хийх
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
Засвар үйлчилгээний бүртгэл хөтлөх
Ашиглалтын тоног төхөөрөмжийг хянах
Туршилтын төхөөрөмж ашиглах
Ажил мэргэжлийн жишээ
Агааржуулалтын техникч
HVAC төслийн техникч
HVACR техникч
HVAC системийн техникч