Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 3522-11
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны техникч
Телехолбооны, өргөн нэвтрүүлгийн техникч
Телехолбооны инженерийн техникч
Техникч, нэвтрүүлгийн ба харилцаа холбооны тоног төхөөрөмжийн
Код
3522-11
Нэр
Техникч, нэвтрүүлгийн ба харилцаа холбооны тоног төхөөрөмжийн
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:43:05
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Telecommunication and broadcasting technician
Тодорхойлолт
Нэвтрүүлгийн ба харилцаа холбооны тоног төхөөрөмжийн техникч нь харилцаа холбооны дэд бүтцийг, түүний дотор радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, шууд дамжуулалтын арга хэмжээний дуу, дүрсний төхөөрөмжийг суурилуулж, хэвийн ажиллагааг хангана.
Чиг үүрэг
Харилцаа холбооны шугам, тоног төхөөрөмж суурилуулах;
Гэмтсэн, эвдэрсэн харилцаа холбооны шугам, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх;
Харилцаа холбооны шугам эсвэл төхөөрөмжийг зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах
Ажиллагаа, засвар үйлчилгээ, суурилуулалтын бүртгэл хөтлөх;
Хэрэглэгчдэд тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар тайлбарлах;
Радио, телевизийн нэвтрүүлэг, шууд дамжуулалт, видео бичлэг хийхэд ашигладаг төхөөрөмжийг удирдаж, арга хэмжээ болохоос өмнө тоног төхөөрөмжийг суурилуулж, ашигласны дараа зохих ёсоор хадгалах;
Нэвтрүүлэгт зориулж бичсэн материалыг засварлах, хөгжим холих, дуу хоолойг сонсогдохуйц байлгах, дууны эффект бий болгох, цацагдаж буй үйл явдлын дүрсийг тодруулж, чанарыг нь хангах.
Мэдлэг
Харилцаа холбооны технологи
Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн технологи
Цахилгаан инженер
Дуу дүрсний харилцааны технологи
Ур чадвар
Photoshop программ
Аудио холих удирдлагын төхөөрөмж ашиглах
Дууны эффект үүсгэгч ажиллуулах
Асуудал шийдвэрлэх
Харилцаа
Багаар ажиллах
Өргөх тоног төхөөрөмж дээр ажиллах
Өндөрт ажиллах
Өнгө ялгах
Ажил мэргэжлийн жишээ
Радио, үүрэн холбооны болон цамхгийн тоног төхөөрөмж суурилуулагч, засварчин
Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн угсрагч, засварчин
Харилцаа холбооны шугамын угсрагч, засварчин