Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 352
Нэр Телехолбооны, өргөн нэвтрүүлгийн техникч
Төрөл Бага бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:12
Тодорхойлолт
  • Холбооны болон нэвтрүүлгийн техникч нь дүрс, дуу авиаг урьдчилан бичих буюу радио, телевизээр шууд нэвтрүүлэх, эх газар, далай тэнгис, агаар мандалд цацагдаж буй цахилгаанхолбооны бусад дохиог дамжуулах тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, холбооны салбарын судалгааны ажилтай холбоотой ажлыг гүйцэтгэх, холбооны системийн засвар, үйлчилгээг хийх, угсрах, дизайн, үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаанд оролцоно.
Чиг үүрэг
  • Дүрс, дуу бичлэгийг бичих, засварлах, монтаж хийх тоног төхөөрөмжийг хянах, радио, телевизийн нэвтрүүлэгт зориулсан хиймэл дагуулын болон радио холбооны дамжуулах, хүлээн авах системийг хянах, засвар үйлчилгээг нь хийх, радио холбооны болон хиймэл дагуулын систем, агаар, далай тэнгис, хуурай газрын гэх мэт олон төрлийн системийг хянах, засвар үйлчилгээг нь хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, компьютерийн системийн болон холбооны тоног төхөөрөмжийг сайжруулахад чиглэгдсэн туршилтад оролцох, туршилтын загварыг турших, өгөгдсөн зааврын дагуу цахим схемийн загварыг бэлтгэх, холбооны системийн засвар, үйлчилгээ үйлдвэрлэлийн алдаа байгаа эсэх, ашиглалтыг хянах зэрэг багтана.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Нэгж бүлэг 3521 Өргөн нэвтрүүлэг, дуу, дүрс бичлэгийн техникч
Нэгж бүлэг 3522 Телехолбооны инженерийн техникч