Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2151
Нэр Цахилгааны инженер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:31
Тодорхойлолт
  • Цахилгааны инженер нь цахилгаан систем, бүрдэл хэсэг, мотор, тоног төхөөрөмжийн угсралт ажиллагаатай холбогдох судалгаа хийх, зохион бүтээх, зөвлөх, төлөвлөх, чиглүүлэх, тэдгээрийн үүрэг ажиллагаа, засвар арчилгааны талаар зөвлөгөө өгөх, удирдах юмуу цахилгаан инженерчлэлийн материал, бүтээгдэхүүн процессийн технологийн асуудлыг судлах, зөвлөгөө өгөх үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
  • а) цахилгаан хүч үүсгэдэг, дамжуулдаг, түгээдэг станц, системийн талаар зөвлөх, зураг төсөл боловсруулах,
  • б) цахилгаан үүсгүүр, дамжуулалт, түгээлтийн ажиллагааг удирдах, хяналт тавих,
  • в) цахилгаан мотор, зүтгүүр зэрэг тоног төхөөрөмж юмуу ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийн талаар зөвлөгөө өгөх, зураг төсөл боловсруулах,
  • г) аж үйлдвэр зэрэг барилга, объектын цахилгааны холболт, хэрэглээний техник нөхцлийг загварчлах,
  • д) цахилгаан үүсгүүр, түгээх систем, мотор, тоног төхөөрөмжийн ажиллагаа, аюулгүй байдлын хяналт шинжилгээ хийх хяналтын стандарт, дүрэм журам тогтоох,
  • е) цахилгаан системийн үйлдвэрлэлийн арга техник, ашиглаж буй цахилгаан систем, мотор, тоног төхөөрөмжийн засвар тордолгоог тодорхойлох.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цахилгаан хүч үүсгүүрийн инженер
  • Цахилгааны инженер
  • Цахилгаан механикч инженер
Холбогдох ажил мэргэжил
  • 2149 Цөмийн эрчим хүч үүсгүүрийн инженер
  • 2152 Цахим зүйн инженер
  • 2153 Телехолбооны инженер
  • 2153 Өргөн нэвтрүүлгийн инженер
Тайлбар