Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2146
Нэр Уул уурхайн инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:31
Тодорхойлолт
  • Уул уурхайн инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн нь арилжааны зориулалтаар хүдрээс металл, бусад эрдэс баялаг, ус, тос, хийг газраас олборлох, хайлш, керамик, бусад материал шинээр бий болгохтой холбоотой судалгаа хийж, дизайн боловсруулж, тодорхой материал, бүтээгдэхүүн болон процессийн уур уурхай, металлургитай холбоотой асуудлыг судлаж, зөвлөгөө өгөх үүрэгтэй.
Чиг үүрэг
  • а) нүүрс, төмрийн хүдэр, металл биш эрдэс баялаг, барилгын материал чулуу, хайргын байршлыг тогтоох, төлөвлөх,
  • б) уул уурхай, олборлолтын хамгийн үр ашигтай аргачлал, машин механизмыг тодорхойлох, үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалтыг төлөвлөх, уурхайн цооног, нүхэн гарц барих ажлыг удирдах,
  • в) өрөмдлөг хийх талбай тодорхойлох, цооногоос гарах ус, тос, хийн урсгалыг хянах аргачлал боловсруулах,
  • г) ус, тос, хий агуулах, анхан шатны боловсруулалт хийх, тээвэрлэх ажлыг төлөвлөх, удирдан чиглүүлэх,
  • д) аюулгүй ажиллагааны стандарт тогтоох, ялангуяа газар доор анхны тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэх,
  • е) металлыг хүдрээс ялгах аргачлал судлах, боловсруулах, тэдгээрийг хэрэглэх талаар зөвлөгөө өгөх,
  • ж) металл, металлын хайлшны шинж чанарыг судлах, шинэ хайлш гаргаж авах, металл, металл хайлш боловсруулах, үйлдвэрлэлийн явцад гарах техникийн асуудлаар зөвлөгөө өгөх, үйлдвэрлэлийн явцад хяналт тавих,
  • з) геологич, геофизикч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүстэй техникийн талаар хамтран ажиллах, зөвлөлдөж байх,
  • и) орд, уурхайг судлан ашигт байдлыг нь үнэлэн тооцоолох.
Ажил мэргэжлийн жишээ
  • Олборлолтын металлургич
  • Уул уурхайн инженер
  • Газрын тос, байгалийн хийн инженер
Ажил мэргэжлийн жишээ
  • 2114 Геологич
  • 2114 Геофизикч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2146-11 Инженер, баяжуулахын
Индекс 2146-12 Инженер, далд уурхайн
Индекс 2146-13 Инженер, уул уурхайн /алмаасын/
Индекс 2146-14 Инженер, нефть, байгалийн хийн
Индекс 2146-15 Инженер, нүүрсний
Индекс 2146-16 Инженер, төмөрлөгийн хүдрийн
Индекс 2146-17 Инженер, ил уурхайн
Индекс 2146-18 Инженер, газрын тос болон байгалийн хий олборлолтын
Индекс 2146-19 Инженер, уул уурхайн ашиглалтын
Индекс 2146-20 Маркшейдер /зурагзүйч/
Индекс 2146-21 Маркшейдер, далд уурхайн
Индекс 2146-22 Инженер, маркшейдер
Индекс 2146-23 Технологич, олборлолтын
Индекс 2146-24 Технологич, хайлахын
Индекс 2146-25 Технологич, цутгахын
Индекс 2146-26 Технологич, цувихын
Индекс 2146-27 Металлургич, олборлолтын
Индекс 2146-28 Металлургич, радио идэвхт эрдэс бодисын
Индекс 2146-29 Металлургич, физикийн
Индекс 2146-30 Шинжээч төмөрлөгийн хүдрийн
Индекс 2146-31 Инженер, төмөрлөгийн, хяналт-туршилтын
Индекс 2146-32 Инженер, спекторийн
Индекс 2146-33 Инженер, уурхайн төлөвлөлтийн
Индекс 2146-34 Мастер, уул, уурхайн
Индекс 2146-35 Инженер, төмөр бэлтгэх талбайн
Индекс 2146-36 Төмөрлөгийн инженер, цутгахын
Индекс 2146-37 Инженер, өрөмдлөг, тэсэлгээний
Индекс 2146-38 Инженер, өрөмдлөгийн угаалгын шингэний