Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2143
Нэр Байгаль орчны инженер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:30
Тодорхойлолт
  • Байгаль орчны инженер нь төрөл бүрийн инженерийн ухааныг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулах сөрөг үр дагавараас сэргийлэх, хяналт тавих, байгаль орчныг сэргээх шийдлийн хэрэгжилтийг үзэх, зохион бүтээх, зөвлөх, удирдах үүрэгтэй. Тэд барилга угсралт, барилгын инеженерчлэлийн төслийн байгаль орчны үнэлгээ судалгаа хийх, бохирдолд тавих хяналт, дахин боловсруулалт, хог хаягдлын устгалд инженерчлэлийн зарчмыг ашигладаг.
Гүйцэтгэх үүрэг
  • а) одоо байгаа, шинээр төлөвлөгдөж буй барилга угсралт, инженерчлэлийн зэрэг үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судлах, үнэлэх, тайлагнах,
  • б) аж үйлдвэрийн, орон нутгийн барилга байгууламж, хөтөлбөр, үйл ажиллагааны үр ашгийг үнэлэх, байгаль орчны дүрэм журамтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавих,
  • в) ус, агаар, хөрсний чанарыг хянан удирдах, нөхөн сэргээлтийн систем, үйл явц, тоног төхөөрөмжийн дизайныг боловсруулах, зохиох үйл явцыг удирдах,
  • г) сүлжээний шинжилгээ, зохицуулалтын шинжилгээ, өгөгдлийн баазыг төлөвлөх, хянан үзэхэд байгаль орчны инженерчлэлийн туслалцаа үзүүлэх,
  • д) төлөвлөгөө, зөвшөөрөл, ажиллагааны норм стандартыг бүрдүүлэх, шинэчлэх сахин мөрдөх,
  • е) байгаль орчныг нөхөн сэргээх, гомдол зарга шийдвэрлэхтэй холбогдох төсөлд инженерийн болон техникийн дэмжлэг үзүүлэх, үүнд нөхөн сэргээх системийн дизайныг боловсруулах, зохих хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох,
  • ж) байгаль орчныг сэргээх хөтөлбөрийн явцад хяналт тавих,
  • з) хүн ард, байгаль орчныг хамгаалах үүднээс бохирдсон газар нутгийг хэрхэн цэвэрлэж өөд татах дүрэм журмын талаар байгууллага, засаг захиргааныханд зөвлөгөө өгөх,
  • и) байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, төлөвлөгч, аюултай хог хаягдлын техникч, бусад салбарын инженер, хууль, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Агаарын бохирдлын хяналтын инженер
  • Байгаль орчны шинжээч
  • Байгаль орчны инженер
  • Байгаль орчин нөхөн сэргээх мэргэжилтэн
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар